logo
Пакистаны цагдаагийн удирдлагууд албан хаагчдаасаа жингээ хасахыг шаарджээ

Пакистаны цагдаагийн удирдлагууд албан хаагчдаасаа жингээ хасахыг шаарджээ

2012/06/20
Пакистаны цагдаагийн удирдлагууд жингээ хасч, турахыг албан хаагчиддаа үүрэг болголоо. Энэ нь цагдаа нарыг ажлын ур чадварыг сайжруулах зорилготой бөгөөд жингээ хасч чадаагүй цагдаа нарыг зэрэг дэв бууруулах зэргээр шийтгэх юм байна. Пакистаны хамгийн их хүн амтай Пунжаб мужийн цагдаагийн газрын удирдлагууд 175.000 албан хаагчиддаа энэ сарын сүүл гэхэд бүсэлхийнийхээ тойргийн уртыг 38 инч буюу 96 см болгож бууруулахыг үүрэгджээ.
Энэ шийдвэрийг гаргахаас өмнө явуулсан судалгааны дүнгээр Равалпинди хотын цагдаа нарын 77 хувь илүүдэл жинтэй гэдэг нь илэрсэн байна. Зарим цагдаа нар дасгал хөдөлгөөн хийж, хоолныхоо хэмжээг багасгаад эхэлжээ.
Харин зарим иргэд хахууль авч байгаа цагдаа нар жингээ хасч чадахгүй байна, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж чадахгүй байнагэж ярьжээ.
Гэхдээ ядуурал газар авсан Пакистан улс таргалалтын төвшингөөрөө доогуур бичигддэг юм. Пакистанчуудын 25 орчим хувь нь илүүдэл жинтэй байдаг бол Америкчуудын 70 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа байдаг байна. Гэхдээ Пакистаны хот суурин газар амьдарч байгаа иргэд дасгал хөдөлгөөн бага хийдэг, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж байгаа зэргээс шалтгаалан илүүдэл жинтэй хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр Пунжаб мужийн цагдаа нарын 50 хувь нь илүүдэл жинтэй, тэд гэмт хэрэгтнүүдийн эсрэг үр дүнтэй ажиллаж чадахгүй байгаа юм байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш