logo
Өмнөд Солонгосын KBS  телевизэд хараагүй хөтлөгч ажиллаж байна

Өмнөд Солонгосын KBS телевизэд хараагүй хөтлөгч ажиллаж байна

2012/06/20
Телевизийн хөтлөгч нарт олон шалгуур тавьдаг нь нууц биш. Тэгвэл Өмнөд Солонгосын телевизэд хөгжлийн бэрхшээлтэй нэвтрүүлэгч ажиллаж байна. 27 настай Ли Чан Хүүн хараагүй хэдий ч төрийн мэдлийн KBS телевизийн мэдээний хөтлөгч болжээ. Ли мэдээгээ уншихын тулд суфлёрын оронд хараагүй хүмүүст зориулсан Брэйлийн төхөөрөмжийг ашигладаг байна. Долоон сарын өмнө энэ ажилдаа орсон түүнийгцорын ганц хараагүй хөтлөгч гэдгийг хэлж байгаа юм.
Ли ярихдаа "Эхний хоёр сарын хугацаанд намайг мэдээ уншихыг зурагтаар үзэхэд хэцүү бэрх санагдаж байгаагаа зарим хүмүүс хэлдэг байсан, тэд намайг алдаа гаргах вий гэж санаа зовсондоо тэгдэг байсан байх, үзэгчид мэдээнээс илүү надад анхаарал хандуулж байсан" гэжээ.
Өмнөд Солонгосын парламент хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын тоогоо нэмэгдүүлэхийг компани, албан байгууллагуудаас шаардсан хуулийг баталсны дараа Ли ажилтай болсон гэхэд болно. Тэрээр KBS телевизийн мэдээний албаны дарга Лим Хеон Сүний дэмжлэгтэйгээр мэдээний хөтлөгчийн орон тоонд оржээ. Энэ ажлын байрны төлөөЛигээс гадна 500 хүн өрсөлдсөн байна.
Лигийн хэлж байгаагаар түүнд тулгараад байгаа гол сорилт бол эфирт гарах үеийн нүүрний хувирал юм байна. Учир нь тэрээр өөрийгөө ямар харагдаж байгааг харж чадахгүй. Гэхдээ энэ нь түүний хувьд багахан бэрхшээл гэнэ.
Тэрээр тахир дутуу хүмүүсийн талаарх нийгэм дэх сөрөг ойлголтыг залруулж, бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгч чадна гэдгээ хэлж байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш