Умард Солонгост хүчтэй ган гачиг болж байгаа нь хүнсний тулгамдсан асуудлыг улам хурцатгаж мэднэ гэж Өмнөд Солонгосын ХМХ-үүд лхагва гаригт уламжилжээ. Урт хугацааны ган гачигийн улмаас энэ жилийн зуны үр тарианы ургац эрс буурна гэж шинжээчид таамаглаж байна гэж Сөүл дэхь Өмнөд Солонгосын хөдөө аж аж ахуйн эдийн засгийн улсын их сургуулийн ажилтан Квон Тэ Жин хэлжээ. Түүний ярьж байгаагаар, Умард Солонгост ган гачигийн улмаас энэ жил хангалттай тооны үр тарианы ургац авч чадахгуй аж. Энэ нь хөдө аж ахуйн бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүргэж мэднэ гэж тэр нэмж хэллээ.