Есхөн настай хүү гурван настай дүүгээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарчээ. Хүний санаанд багтамгүй энэхүү аймшигт хэрэг энэ сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хүүхдүүдийн аав нь ээжийг нь хутгалсан хэргээр шоронд хоригдож байгаа аж. Ээж нь амьд үлдсэн ч архи уудаг, гудамжных юм байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл маргаан, зодоон цохион, архидалт, садар самуун, аллага бага насны хүүхдэд ямар аймшигтайгаар нөлөөлдөг болохыг энэ хэрэг тод харууллаа. Одоогоор хэргийг УМБГ-т шалгаж байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"