Өнгөрсөн онд дэлхийд саятны тоо 11 саяад хүрсэн боловч санхүүгийн аж байдал нь 2008 оны хямралаас хойш доройтож эхлэсэн гэсэн дүгнэлт францын Capgemini Group консалтингийн пүүс ба Royal Bank of Canada канадын банк хийжээ. Судалгаа хийгчид 1 саяас багагүй үнэт цаас нь эргэлтэд байгаа хүмүүсийг цэстээ багтаав. Үл хөдлөх хөрөнгө, автомашин, дарвуулт онгоц, тансаг эд зүйл үүнд багтаагүй. Саятнуудын тэн хагас гаруй нь АНУ, Япон, Германи улсуудад суудаг. 2011 онд Ази Номхон далайн бүс нутаг баян хүмүүсийн тоогоор Хойд Америкаас анх удаа давсныг илтгэлд тэмдэглэжээ. Бразилид саятны тоо бусдаас илүү эрчимтэй нэмэгдэж, жилд 6,2 хувиар өсөн нэмгэдсэн байна. Орост өсөлт 2 хувь болжээ.