logo
Хагмийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчин тодорчээ

Хагмийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчин тодорчээ

2012/06/21
Кино урлагийн ертөнцөд шуугиан тарьсан "Харуй бүрий" хэмээх цус сурагчдын тухай киноны гол дүрийг бүтээсэн Кристен Стюарт Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр тодорчээ. Өдгөө 22 настай Кристен өнгөрсөн жилийн хугацаанд 34,5 сая долларын орлого олж, Америкийн нөлөө бүхий "Форбс" сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй кино жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
Жагсаалтын хоёрдугаарт, жилийн хугацаанд хөрөнгийнхөө хэмжээг 34 сая доллароор өсгөж чадсан Кэмерон Диаз бичигджээ. Өдгөө 33 настай жүжигчний орлогынхоо дийлэнхийг "Муу багш" /Bad Teacher/ /2011 он/ киноноос олсон байна. Харин жагсаалтын гуравдугаарт, "Эсрэг тал" /2009/ кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн Сандра Баллок бичигдив. Тэрбээр 25 сая долларын орлого олсон байна. Тавдугаарт, жүжигчин Анжелина Жоли орсон бөгөөд түүний орлого жилийн хугацаанд гуравны нэгээр буурч, 20 сая болсон байна. Жолигийн дараа 18 сая долларын орлоготой жүжигчин Шарлиз Терон бичигдсэн бол Холливудын хамгийн өндөр орлоготой "кино дива нарын " жагсаалтын эхний арвын хамгийн сүүлд Женнифер Энистон /11 сая доллар/ оржээ.
Хамгийн өндөр орлоготой 10 жүжигчний жилийн хугацаанд олсон орлогын нийт хэмжээ 200 сая доллар болсон байна. Харин хамгийн өндөр орлоготой 10 эрэгтэй жүжигчний нийт орлогын хэмжээ 361 сая долларт хүрчээ.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш