АНУ-ын эрх баригчид саяхан Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар 1 сая 52 мянга 500 доллароор зарагдсан Тарбозавр батаар хэмээх үлэг гүрвэлийн араг ясыг Монголын талд буцаан өгөхийг хүссэн хүсэлтийг иргэний шүүхэд өгсөн тухай телевизийн MSNBC суваг мэдээлжээ. Баримт бичигт Цэрдийн үеийн үлэг гүрвэлийн ясыг Монголын нутгаас хууль бусаар гаргасан болох талаар дурдсан байна.
“Heritage Auctions” ордон өнгөрсөн тавдугаар сард үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаанд оруулсан юм. Монголын тал дуудлага худалдааг зогсоохыг оролдсон боловч тарбозаврыг үнэ хаялцуулсан бөгөөд нэрээ нууцалсан нэгэн цуглуулагч худалдан авсан билээ. Үлэг гүрвэлийн араг ясны гарал үүсэлтэй холбоотой асуудал шийдэгдээгүй байсан учраас худалдан авагч тарбозаврыг өөртөө авч чадаагүй юм. Шүүхээс эцсийн шийдвэр гарах хүртэл уг олдворыг тээвэрлэхийг хориглосон байна.
Одоо үлэг гүрвэлтэй холбоотой хэргийг Нью-Йоркийн шүүх шийднэ. Уг араг ясыг тээвэрлэхдээ гаалийн хууль дүрмийг зөрчсөн учраас Монгол улс эргүүлэн авах бүрэн эрхтэй гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
Монголын эрх баригчид Тарбозавр батаарын ясыг "түүхэн эх оронд" нь буцаах асуудлыг шийдвэрлэж өгсөнд АНУ-ын эрх баригчдад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тираннозаврын төрөлд хамаардаг тарбозавр үлэг гүрвэлүүд нь Цэрдийн үед одоогийн Монгол болон Хятадын нутаг дэвсгэрт амьдарч байжээ. Нью-Йоркт зарагдсан тэрхүү үлэг гүрвэлийн биеийн урт нь 7,3 метр аж.
Худалдан авагч араг ясыг Монголын талд буцаан өгөх тухай АНУ-ын эрх баригчдын хүсэлтэд хариу өгсөн эсэх нь хараахан тодорхойгүй байна. Одоогийн байдлаар Тарбозавр батаарын араг яс тусгай газарт хадгалагдаж байгаа ажээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ