АНУ-д дуудлага худалдаанд орсон тиронназавр “Батаар” үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан "Энэ оны тавдугаар сарын 17-нд АНУ-д амьдардаг доктор Ю.Болорцэцэг интернетээр тиронназавр "Батаар”-ын дуудлага худалдаа болох гэж байгааг анх мэдсэн юм. Тэр энэ талаар нэлээн сайн судалж ажигласны эцэст "Батаар" гэдэг үгийг монгол гаралтай, Монголд хамаатай байж магад гэж үзэн “Heritage Auctions”-ын дуудлага худалдаа болох гэж байгаа талаар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Оюунгэрэл, АНУ-ын Байгалийн түүхийн музейн доктор Норрель, “Heritage AuctionHouse”-д тус тус гурван захидал бичсэн байсан. Ингээд Ц.Оюунгэрэл зөвлөх Монгол Улсын Ерөнхийлөгчид ийм захидал ирсэн тухай хэлсэн байдаг. Ерөнхийлөгч “Монголын соёлын өв олон жил гадагш хулгайн замаар гарсан байх магадлалтай. Хэрвээ монголынх бол хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй” гэж үзэж, АНУ-ын Техас мужийн хуулийн пүүст хандсан юм" гэлээ.
Тэрбээр мөн "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт ажлын хэсэг гаргаж ажиллахыг даалгасан. Ингээд монголоос БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун, доктор Х.Цогтбаатар бид гурав явсан. Тэнд доктор Ю.Болорцэцэг, АНУ-ын Байгалийн түүхийн музейн доктор Норрель, Канадын эрдэмтэн, Олон улсын палеонтологийн холбооны ерөнхийлөгч Кюрри нартай бид дуудлага худалдаа хийсэн компани дээр очсон юм. Араг ясаа буулгаад ширээн дээр дэлгээд тавьчихсан, биднийг эелдгээр угтсан. Зургадугаар сарын 5-ны өдөр дөрвөн доктор маань арав гаруй шалгуур үзүүлэлт, шинж тэмдгээр тус тусдаа дүгнэлт гаргасан. Гэвч дөрвүүлээ Монголын Нэмэгтийн хөндийгөөс олдсон Тарбазор Батаар мөн байна гэж дүгнэсэн. /Тарбазор Батаар гэдэг нь монголын нутгаас олдсон үлэг гүрвэлийн ясыг хэлдэг, харин тиронназавр нь АНУ-аас олдсон үлэг гүрвэлийн ясыг хэлдэг./ Ингэж бидний эргэлзээ арилж, Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Хуульзүйн яам, Үндэсний аюулгүй байдлын яаманд хандсан. Эдгээр яамны хүмүүс шуурхай ажиллаж уг үлэг гүрвэлийн ясыг Англиас 2010 онд олон хэсэг болгон хэвлээр явагчийн яс хэмээн 15000 доллараар үнэлэн, АНУ-д хууль бусаар оруулж ирснийг тогтоосон. Үүний зэрэгцээ Монголын хуулийг зөрчсөнийг бас нотлох хэрэгтэй болсон. Бид 1921 оноос хойших бүх Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг явуулсан. Аз болоход 1924 оноос хойших хуулиудад “Ийм олдворууд төрийн өмч байна, ард түмний хамгаалалтад байна” гэсэн заалтууд байгаа нь нотлогдсон. Нэг үгээр энэ яс Монголын хуулийг зөрчиж гарсан, АНУ-ын хуулийг зөрчиж орж ирсэн гэдэг нь нотлогдсон. Ингээд тэр ясыг яаж авчрах вэ гэдэг асуудал үүссэн. ЮНЕСКО-гийн 1970 оны конвенц бий. Түүнд соёлын өвийг хууль бусаар экспортлох, импортлох, өмчлөл шилжүүлэхийг хориглосон байдаг. АНУ 1983 онд, Монгол 1991 онд тус конвенцид нэгдэж орсон тул хоёул олон улсын гэрээг биелүүлэх ёстой. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах үүрэгтэй. Гэтэл Нью-Йорк хотын прокурор энэ сарын 18-нд Холбооны шүүхэд хандаж зарга үүсгэлээ. Үүнийг шийдтэл бид хоёр сар хүлээх юм байна гэж бодож байтал Шүүхийн шүүгч нь тэр араг ясыг хурааж авах тогтоол гаргасан" гэлээ.
АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх тиронназавр "Батаар" хэмээх үлэг гүрвэлийн ясыг хураан авах тогтоолыг энэ сарын 19-ний өдөр гаргасан байна.
Шүүхийн тогтоолд, "Өргөдлийн дагуу Heritage Auctions дуудлага худалдааны газрын мэдэлд буй 49315 тоот хөрөнгө буюу тиронназавр "Батаар" үлэг гүрвэлийн ясыг хураан авах зөвшөөрлийг олгож байна. Энэхүү тогтоолын дагуу, холбооны маршал, цагдаа эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр томилогдсон ажилтан дээр заагдсан өмчийг хураан авч, дараагийн шүүхийн шийдвэр гартал улсын мэдэлд байлгах үүрэг хүлээнэ. 2012 оны зургадугаар сарын 19. АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн хүндэт шүүгч Кевин П.Кастел" гэжээ. Ингэснээр АНУ-ын Засгийн газрын мэдэлд орж ирлээ гэсэн үг юм байна.
Тэрбээр мөн “"Олон сая жилийн турш газрын хөрсөнд дарагдан чулуужих шахам болсон аварга амьтны араг ясыг хэн дуртай ганц нэг хүн гаргаж авч чадахгүй. Эвгүй оролдвол үйрч унах магадлалтай. Зарим хэсгийг сойзоор цуглуулж их нарийн ажиллагаагаар гаргах явцдаа бэхжүүлэх ажлыг заавал хийдэг. Тэгэхээр мэргэжлийн хүн оролцсон нь тодорхой. Мөн гавлын яс нь хамгийн үнэтэй байдаг. Гэтэл гавлыг нь гэмтээснэс харвал мэргэжлийн бус хүн ч оролцож гаргасныг гэрчилдэг. Түүнийг хилээр гаргасан ямар ч бичиг, гаалийн бүрдүүлэлт байхгүй. Энэ явдал хил, гааль, хуулийнхныг бүгдийг сэрээсэн үйл явдал боллоо. Энэ хэргийг илчлэх нь хуулийнхны чадлыг сорьсон том ажил болно. Нэг үе Монгол Улс эзэнгүй айл шиг байсан. Тэр үед иймэрхүү хэргүүд гарсан байж болно. Гэтэл өнөөдөр дэлхий "хавтгай" болж дэлхий нийтээрээ нэг орон зай, нэг мэдээлэлтэй болсны гэрч нь тираннозавр "Батаар" боллоо. Батаарын ясыг одоо АНУ-ын Засгийн газар мэдэлдээ аваад хадгалж байна. Эргүүлж авчрахад хоёр сар шаардлагатай гэж байсан ч бүрдүүлэх ажил байгаа тул илүү хугацаа шаардаж магадгүй. АНУ дахь Монгол Улсын ЭСЯ байнга холбоотой байгаа. Ямартай ч энэ асуудал ийн нааштай шийдэгдэхэд олон хүний хүчин зүтгэл орсныг тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Мөн соёлын өвийг гадагш нь гаргадаг буруу гарын хүмүүст том дохио санамж болох нь тодорхой. Мэдээж үүнийг гадагш нь хамтарч гаргасан гадна дотны хүмүүсийг манай цагдаагийн байгууллага холбогдох шугамаараа шалгаж илрүүлнэ. Энэ бол бидэнд мэдэгдсэн зөвхөн ганц удаагийн тохиолдол. Үүний цаана хэчнээн их ийм хэрэг байгааг одоогоор мэдэхгүй. Ямар ч гэсэн Монгол Улс үнэт нэг олдвороо өөрийн болгож чадлаа" гэсэн юм.
Д.Сувд