logo
Нөхөртөө уурласан эмэгтэй өөрийгөө зургаан удаа хутгалжээ

Нөхөртөө уурласан эмэгтэй өөрийгөө зургаан удаа хутгалжээ

2012/06/22
 Өнгөрсөн хоногт нийслэлд хүн хутгалуулсан гэх гурван хэрэг гарчээ. Үүний нэг нь нөхөртөө уурласан үедээ өөрийгөө зургаан удаа хутгалж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан байна. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд гарсан бөгөөд 29 настай М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нөхөртэйгээ маргалдаж хэвлийн тус газраа өөрийгөө хутгалжээ. Одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 40 настай эрэгтэй Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хутгаар баруун гарынхаа шууг гэмтээсэн. Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг, хаяг тодорхойгүй 40 настай Ж-г 27 настай эмэгтэй А баруун бөөрөнд нь хутгалжээ. Уг хэрэг гарах үед хаяг нь тодорхойгүй Ж нь А-гийн гэрт орж танхайрсан байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш