logo
Солонгос хэлний шалгалтыг ирэх наймдугаар сарын 25, 26-нд авна

Солонгос хэлний шалгалтыг ирэх наймдугаар сарын 25, 26-нд авна

2012/06/22
Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах найм дахь удаагийн шалгалтын хуваарь гарчээ. Шалгалтыг ирэх наймдугаар сарын 25, 26-нд хоёр ээлжээр зохион байгуулах аж. Эхний ээлж 10.30-11.40 цагийн хооронд, хоёрдугаар ээлж 15.00-16.10 цагт болох юм байна. Шалгалтад орохдоо бүртгэсэн газраас олгосон хуудас, иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт /гадаад паспортын хүчинтэй хугацаа гурван жилээс дээш байна/, хар өнгийн тосон болон үзгэн бал /өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд тестийн машин уншихгүй/ зэргийг авчрах шаардлагатай аж. Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх юм байна. 80-аас дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулан, эхний 4900 шалгуулагчийг тэнцсэнд тооцох тухай мэдээллээ. Шалгалтын дүнг 2012 оны есдүгээр дүгээр сарын 7-ны өдөр ХХҮГ-ын зарлалын самбар, www.hh.gov.mn веб сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлах юм байна. Шалгалтын оноо дараагийн хоёр жилд хүчинтэй байдаг аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш