logo
Диплом монгол бичгээр бичигдэж эхэллээ

Диплом монгол бичгээр бичигдэж эхэллээ

2012/06/22
Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ жилээс их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож эхэллээ. БСШУ-ы сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн доктор, профессор Ш.Чоймаа ахлаж байгаа аж.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш