logo
Хятадад түвдүүд өөрийгөө шатаасан хэрэг гарчээ

Хятадад түвдүүд өөрийгөө шатаасан хэрэг гарчээ

2012/06/22
Өнгөрсөн лхагва гарагт Хятадын баруун хойд нутагт оршдог Цинхай мужид хоёр түвд өөрийгөө шатаасан хэрэг гарчээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, тэдний нэг нь газар дээрээ нас барсан бол нөгөөгийнх нь биеийн байдал хүнд, ухаан ороогүй байгаа аж.
Болсон явдал Юйшү-Түвдийн өөртөө засах тойргийн Кардо сууринд гарчээ. Орон нутгийн эрх баригчид түвдүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд нэр, насыг нь ч хэлээгүй байна. Газар дээрээ нас барсан нь нутгийн малчин, харин нөгөөх нь Сычуань мужийн Нгава-Түвдийн өөртөө засах тойргийн худалдаачин байсан бололтой.
Тэд чухам ямар сэдэлтэйгээр өөрийгөө шатаасан нь тодорхойгүй байна. Өмнө нь ийм ажиллагааг ихэвчлэн Түвдийн залуу лам нар явуулж байсан юм. Хятадын эрх баригчид өөрийгөө шатаах ажиллагаа явуулж байгаад 1959 онд Энэтхэг рүү зугтан гарсан Далай ламын талынхныг буруутгасан байна.
Цинхай мужид он гарснаас хойш өөрийгөө шатаасан тохиолдол долоон удаа гарсан бөгөөд тэдний тав нь нас баржээ.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш