Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ шөвгийн наймын эхний тоглолт Польшийн нийслэл Варшав хотын Үндэстний цэнгэлдэх хүрээлэнд Чех, Португалийн багийн хооронд боллоо.
Чехийн шигшээ баг 6 оноотой хэсэгтээ тэргүүлсэн билээ. Тэдний эхний тоглолтоо Оросын багтай хийж, 1:4 оноогоор хожигдсон боловч "А" хэсгийн дараагийн тэмцээнүүдэд илүү итгэлтэй тоглож, грекчүүдийг 2:1, польшуудыг 1:0 хожиж, ЕАШТ-ний шөвгийн наймд шалгарсан юм. Энэ баг 2004 онд шөвөгт шалгарч байжээ.
Чех, Португалийн шигшээ баг хамгийн сүүлд 2008 онд тогложээ. Тэгэхэд Австри, Швейцарьт болсон ЕАШТ-ий хэсгийн тоглолтод португаличууд хүчтэйгээ харуулж, 3:1 оноогоор хожсон байна. Өрсөлдөгчид нийтдээ 11 удаа тоглоход гурван удаа тэнцэж, дөрөв дөрвөн удаа хожиж, хожигджээ.
"Үхлийн хэсэг"-ээс хоёроор гарч ирсэн португаличууд ширүүн нидерландчуудыг 2:1, бууж өгдөггүй даничуудыг 3:2 оноогоор хожиж, ганцхан германчуудад 0:1 оноогоор хожигдсон байна. Тоглолтоос тоглолтод мэдээжийн хэрэг португаличууд чангарч байгаа. Тус багийн гол "од" Криштиану Роналду тоглолт бүрээс хүч авч буй. Хөгжөөн дэмжигч түүнээс илүү ихийг харж хүлээж байгаа нь мэдээж.
Португаличууд сүүлийн гурван ЕАШТ-д шөвөгт шалгарч байв. 2000 онд шөвгийн дөрөвт шалгарсан боловч тэр жилийн ялагч болсон францчуудад 1:2 оноогоор ялагджээ. 2004 онд шувтаргын тоглолтод грекчүүдэд 0:1 оноогоор ялагдсан бол 2008 онд шөвгийн наймд германчуудад 2:3 оноогоор хожигдсон байна. Энэ удаа тэд өмнөх гурван амжилтаа ахиулахыг хүсч байна.
ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИГЧИД УЙДАХ ЗАВГҮЙ БАЙВ
зураг-fanzone
Үүний сацуу Польш, Украины найман хотод болж буй ЕАШТ-ий хөгжөөн дэмжигчдийн бүсэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон сая хөгжөөн дэмжигч цугласан байгаа тухай Европын хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайтад мэдээлжээ.
Өргөн олныг хамарсан хөгжөөнт хөтөлбөр, том дэлгэцээр тэмцээн үзэх боломж олгосон нь хөгжөөн дэмжигчдийн амралтыг мартахын аргагүй болгож байгаа аж.
Украинд 2,5 сая хөгжөөн дэмжигч тэдэнд зориулсан бүсэд зочилжээ. Хамгийн олон хөгжөөн дэмжигч буюу 1,2 сая хүн хэсгийн тоглолт үзэхээр Киевийн төвд орших тусгаар тогтнолын талбайд цугласан байна.
Харьковын Эрх чөлөөний талбайд өнгөрсөн 12 хоногт 600 мянга, Львовын Эрх чөлөөний өргөн чөлөөд 465 мянган хөгжөөн дэмжигч цуглажээ.
Зочдынхоо тоогоор Донецк дөрөвдүгээрт орсон байна. Энд хөл бөмбөгт үнэнч 200 мянга хүн цуглажээ. Үзэгчдийн тоо тийм ч их байгаагүй ч Донецк дээд амжилт тогтоож, Англи-Франц, Украин-Шведийн шигшээ багийн хооронд болсон тэмцээний үеэр хөл бөмбөг сонирхогчид 51торх шар айраг уусан байна. Энэ нь ЕАШТ-ийг зохион байгуулж байгаа хотуудын дунд дээд амжилт болж буй аж.
Польшт хэсгийн тоглолтуудыг 1,8 сая хөгжөөн дэмжигч үзжээ. Үзэгчдийн тоогоор тус улсын нийслэл тэргүүлсэн байна. Варшавын хамгийн олон хүний багтаамжтай Парадуудын талбайд 820 мянга орчим хүн цугласан нь хамгийн дуу чангатай хөгжөөн дэмжигчдийн бүс байв. Гадаадын хөгжөөн дэмжигчид тийм олон байгаагүй ч Варшавын оршин суугчдын зүрх сэтгэлийг спорт сонирхогчдын бүс булаасан байна.
Вроцлав хотын Зах зээлийн талбайд 373 мянган шүтэн бишрэгч бүртгэгджээ. Эндхийн хөгжөөн дэмжигчдийн бүс ЕАШТ-ийг дуустал нээлттэй байх ба АШТ Вроцлав хотыг дэлхий даяар сурталчилна гэдэгт тус хотын оршин суугчид итгэлтэй байна.
Хэсгийн тоглолтуудын үеэр Познань хот Хорват, Ирландын хөгжөөн дэмжигчдэд их танил болжээ. Хөгжмийн хөтөлбөрүүд баярын уур амьсгал оруулж, бяцхан хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг хүүхдүүдэд зориулсан бүс ихээхэн татсан байна. Ивээн тэтгэгчдийн нотолсноор, Эрх чөлөөний талбайд 330 мянган хөгжөөн дэмжигч цуглажээ.
Гданьск хотод 260 мянган үзэгч цугласан байна. Энд Польш-Чехийн багийн тоглолтын үеэр хамгийн олон буюу 48 мянган хүн цуглажээ.
З.Амгалан
МОНЦАМЭ