73 жилийн тэртээ Монголын дорнод хил дээр орос-монголын дайчдын хамтын ажиллагааны түүхэнд хамгийн тод үлдэх үйл явдлуудын нэг болсон. 1939 оны зун зөвлөлтийн Улаан армийн дайчид, монгол цэргүүдийн хамт Халх голын нутагт Монгол улсын тусгаар тогтнол руу бүдүүлгээр халдсан Японы Квантуны армийг бут цохисон юм. 5-р сарын 21 – 9-р сарын 15-ны хооронд болсон тулалдаануудын явцад зөвлөлт-монголын 18 мянга гаруй цэрэг дайчид амь үрэгдэж, шархадсан юм. Тэдгээрийн 3 мянга нь сураггүй алга болсон.
2008 оноос эхлэн таван жилийн турш Халх голын нутагт эрхүүгийн “Восточный рубеж” /”Дорнод хил хязгаар”/ эрлийн отряд ажиллаж байна. Тэд бол эрхүүгийн онгоцны техникумын оюутнууд болон багш нар юм. Тэднийг Игорь Сеченов тэргүүлж байна. Өнгөрсөн хугацаанд эрлийнхэн сураггүй болоод байсан хэдэн арван нэргүй баатаруудын цогцсыг олж, эх орныхоо төлөө алтан амиа алдсан эр цэргийн ёсоор оршуулсан юм. Саяхан тус отряд дахин Халх голын ширүүн тулалдаан болж байсан газар ирлээ. “Дорнод хил” отрядын дарга Игорь Сеченов хэлэхдээ
«Үүний өмнөх экспедицийн үеэр, өнгөрсөн намар улаан армийн арван дайчны цогцсыг олж, оршуулсан. Бид тэр хүмүүсийн тухай, хэн болохыг нь тогтоох гэж нилээд их чимхлүүр ажлыг явуулсан.Тэдгээрийн хоёрын л овог нэрийг тогтоож чадсан. Тэдний сумны цүнхэнд Черных, Силин гэж нэргүй овог бичсэн байсан. Оршуулах ажлыг цэрэг эрийн нэр хүндтэй гүйцэтгэсэн. Бидэнд Монголын хилийн цэргүүд туслалцаа үзүүлсэн» гэлээ.
Өнгөрсөн жил “Восточный рубеж” эрлийн отряд Халх голд амь үрэгдэгсдэд зориулж хөшөө босгосон. Үүн дээр зөвлөлтийн Улаан армийн гучин дайчны нэрийг мөнхлөн үлдээжээ. Хөшөөг орон нутгийн иргэдийн хандиваар босгожээ. Хөшөөг Жуковын командлалын байрнаас холгүй алдарт Хамар даваан дээр босгожээ. Чухамдаа энэ тулалдаанаас зөвлөлтийн алдарт жанжины замнал эхэлсэн юм.
“Восточны рубеж” эрлийн экспедиц нь монголд явуулах үйл ажиллагаагаа хэдэн жилийн өмнөөс төлөвлөж байдаг. Экспедиц дараагийнхаа ажлыг 9-р сард эхлэхээр төлөвлөж байна.
«Бид “Том онгоцыг” судлахаар төлөвлөж байна. Учир нь монголын хилчид хятадын хилийн орчмын их Хянганы уулан дахь зөвлөлтийн унасан онгноцыг ингэж нэрлэдэг юм билээ. Баримт бичгээр судлаж үзэхэд энэ онгоц нисэхийн 38 хорооны өндөр хурдтай СБ бөмбөгдөгч байсан юм билээ. Энэ онгоцыг эрхүүд угсарсан гэх таамаг өндөр магадлалтай болоод байгаа. Бид энэхүү мэдээллийг шалгаж, машинд үзлэг хийх зорилготой. Нисэх багийнхан нь одоо болтол сураггүй алга болсонд тооцогддог. Магадгүй тэд бүхээгтээ амь үрэгдсэн байж болох юм» гэж Игорь Сеченов хэллээ.
Халх голын тулалдаан болсноос хойш дал гаруй жил өнгөрчээ. Гэтэл орос, монголын хэдэн зуун дайчдыг олж оршуулаагүй байсаар байна.
"Оросын дуу хоолой" радио