Олон улсын Олимпийн хороо FACEBOOK сайттай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд олон нийтийн харилцааны хамгийн том вэбсайтад олимпийн сэдэвтэй хуудсуудыг бий болгожээ.
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмыг ихэнх хүн зурагтаар үздэг. Мөн олон мянган хүн олимп зохиогдож буй оронд очиж, спортын уралдаануудыг томоохон цэнгэлдэхүүдэд үздэг билээ. Тэгвэл Лондоны Олимптой холбоотой, ялангуяа тамирчдын талаарх мэдээллийг хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн харилцааны вэбсайт болох Facebook-ээс авах боломжтой болжээ.
Энэ сайтын удирдлагууд олон улсын олимпийн хорооны дэмжлэгтэйгээр "Explore London 2012" нэртэй олимпийн сэдэвтэй хуудсыг үүсгэсэн байна. Facebook -ийн Европ дахь үйл ажиллагааг хариуцдаг Жоанна Шилдс ярихдаа " Facebook –ийг 900 сая гаруй хүн ашиглаж байна, тэд өдөрт тэрбум гаруй сэтгэгдэл бичиж, 300 сая орчим зураг оруулдаг, тиймээс энэ бол их ач холбогдолтой, хэрэв та илүү олон хүнтэй харилцахыг хүсч байгаа тамирчин, эсвэл олимпийн хорооны ажилтан бол манай сайтыг ашиглах боломжтой гэжээ.
Олимпийг дамжуулах эрхийг авахын тулд олон тэрбум доллар төлдөг. Жишээ нь Америкийн NBC телевиз 2010 оны өвлийн олимпийг болон Лондоны зуны олимпийг дамжуулах эрхийг авахын тулд ойролцоогоор хоёр тэрбум доллар төлсөн байна. Харин Facebook–ийн удирдлагууд олимпийн хороотой хамтарсныхаа төлөө ямар ч төлбөр төлөөгүй аж.
Гэхдээ олон улсын олимпийн хорооноос мэдээлснээр хэвлэл мэдээллийн энэ хоёр салбар хоорондоо өрсөлдөөгүй гэнэ. Олимпийн хорооны ажилтан Марк Адамс ярихдаа "Facebook–ийн тусламжтайгаар олимпийг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх болно, телевизүүд үүнийг анзаарч байгаа байх гэж бодож байна гэжээ. Мөн тэрээр олимпийн хороо олон нийтийн харилцааны вэбсайтын талаар баримтлах бодлогоо зөөлрүүлсэн хэдий ч зарим нэг хориг хязгаарлалтууд байгааг хэлжээ. Марк ярихдаа "Бид хүмүүст хүссэн хэмжээгээрээ зураг авч бичлэг хийхийг дэмжиж байгаа, арьс өнгө, хүйсээр ялгаварлах үзэл санаа агуулаагүй бол ямар ч зурагнуудыг хүмүүст түгээж болно, харин бичлэг дээр зарим нэг асуудлууд байгаа, бид хүмүүст бичлэг хийхийг уриалж байна, тэд бичлэгээ найзууддаа үзүүлж болно, харин бүх хүнд нээлттэй байдлаар интернэтэд оруулах хэрэггүй, тамирчид олимпийн цэнгэлдэх дотор хийсэн бичлэгээ оруулах боломжгүй, учир нь энэ тал дээр бид телевизүүдтэй гэрээтэй ажиллаж байгаа, бид Facebook–тэй хуулийн дагуу харилцаж байна, хэрэв хэн нэгэн бусдын материалыг энэ сайтад оруулбал тухайн материалыг устгах болно" гэжээ.
Олимпод оролцож байгаа 10 мянга гаруй тамирчид Facebook–ийг ашиглах удирдамж зарчмуудыг унших ёстой. 92 оны олимпод алтан медал хүртсэн теннисчин Борис Бекер ярихдаа "Мэдээж тамирчин өөрийн ажилдаа анхаарлаа хандуулах ёстой, гэхдээ тэмцээний үеэр тэдэнд чөлөөт цаг гардаг, бараг хүн болгон л интернэт хэрэглэдэг болсон байна, тиймээс тэд тамирчидтай холбогдож, тэдэнд дуу хоолойгоо шууд хүргэх боломжтой" гэжээ.
Facebook дээрх Олимпийн сэдэвтэй шинэ хуудсуудыг 22 өөр хэл дээр үзэх боломжтой юм байна. Энэ нь тамирчдыг олон сая шүтэн бишрэгчидтэй нь холбох гүүр болж байна.
Э.АМАР