Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан АНУ-д дуудлага худалдаанд орсон тиронназавр “Батаар” үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар болж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал өчигдөр хийлээ.
П.Цагаан хэлэхдээ “Зарим сэтгүүлч энэ үйл явдлын талаар цэгцтэй мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тиймээс арай дэлгэрэнгүй яръя. Энэ оны тавдугаар сарын 17-нд АНУ-д ажиллаж амьдарч буй Минжигийн Болорцэцэг гэдэг доктор интернэтээс уг дуудлага худалдааны мэдээг олж харжээ. Тэгэхдээ “Батаар” гэсэн нэрийг анзаарч, монголынх байж магадгүй гэж бодож, гурван хүнд хандсан юм билээ. Гурав хоногийн дараа “Heritage Auctions”-ын дуудлага худалдаа болох гэж байгаа талаар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Оюунгэрэл, АНУ-ын Байгалийн түүхийн музейн доктор Норрель, “Heritage AuctionHouse”руу захидал бичсэн байсан. Ингээд Оюунгэрэл зөвлөх Монгол Улсын Ерөнхийлөгчид ийм захидал ирсэн тухай хэлсэн байдаг. Ерөнхийлөгч “Монголын соёлын өв олон жил гадагш хулгайн замаар гарсан байх магадлалтай. Хэрвээ монголынх бол хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй” гэж үзэж, АНУ-ын Техас мужийн хуулийн пүүст хандсан.
АНУ-ын доктор Норрель бол Монголд 20 гаруй жил малтлага хийж байсан алдартай эрдэмтэн хүн. Энэ хүн тэр үлэг гүрвэлийн яс монголынх байх магадлалтай гэж хэвлэлд бичсэн. “Heritage AuctionHouse” бас Болорцэцэгт хариу захидал бичсэн байна лээ. Харин захидалдаа “Монгол Улс бол 1921 онд тусгаар тогтнолоо олсон юм байна. Энэ үлэг гүрвэл түүнээс арай олон жилийн настай байх. Тэгээд ч Монгол, АНУ-ын хооронд үүнийг зохицуулах эрх зүйн баримт бичиг байдаг ч юм уу” хэмээн ёжлонгуй, бас үл хайхарсан аястай бичжээ. Ийм гурван янзын хариу хандлага өрнөж эхэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт ажлын хэсэг гаргаж ажиллахыг даалгаснаас гадна АНУ-ын хуулийн пүүст “Миний өмнөөс нэхэмжлэл гаргана уу” гэсэн итгэмжлэл өгсөн. Үүний дагуу “Дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуул” гэсэн АНУ-ын шүүгчийн тогтоол гарч худалдааг зохион байгуулах компанид биечлэн хүргэсэн байсан. Мөн тэнд байдаг монголчуудад мэдэгдсэнээр “Heritage AuctionHouse”-ын гадна жижиг жагсаал хийж, соёлын өвийг эх оронд нь буцааж өг хэмээсэн шаардсан. Гэвч дуудлага худалдаа болзолт нөхцөлтэйгөөр болж, нэг сая гаруй доллараар үлэг гүрвэлийн ясыг зарсан. Энэ нь хууль зүйн том алдаа болсон бөгөөд нааштай шийдэхэд бас их нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл бид дахин гомдол гаргавал АНУ-д шүүгчийн тогтоол биелүүлээгүй этгээдэд 6 сар хорих ял ногдуулдаг хуультай. Үүнийг мэдээд дуудлага худалдаа хийсэн компанийн хуульчид манай улсын Ерөнхийлөгчид “Одоо та нар шүүхэд битгий хандаач ээ. Хамтарч ажиллаж гарал үүслийг нь тогтооё. Монголоос эксперт ирүүлээч” гэсэн юм. Монголоос БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун, доктор Х.Цогтбаатар бид гурав явсан. Тэнд доктор Болорцэцэг, АНУ-ын Байгалийн түүхийн музейн доктор Норрель, Канадын эрдэмтэн, Олон улсын палеонтологийн холбооны ерөнхийлөгч Кюрри нартай бид дуудлага худалдаа хийсэн компани дээр очсон юм. Араг ясаа буулгаад ширээн дээр дэлгээд тавьчихсан, биднийг эелдгээр угтсан. Зургадугаар сарын 5-ны өдөр дөрвөн доктор маань арав гаруй шалгуур үзүүлэлт, шинж тэмдгээр тус тусдаа дүгнэлт гаргасан. Гэвч дөрвүүлээ Монголын Нэмэгтийн хөндийгөөс олдсон Тарбазор Батаар мөн байна гэж дүгнэсэн. Ингэж бидний эргэлзээ арилж, Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Хуульзүйн яам, Үндэсний аюулгүй байдлын яаманд хандсан. Эдгээр яамны хүмүүс шуурхай ажиллаж уг үлэг гүрвэлийн ясыг Англиас 2010 онд олон хэсэг болгон хэвлээр явагчийн яс хэмээн 15000 доллараар үнэлэн АНУ-д хууль бусаар оруулж ирснийг тогтоосон. Үүний зэрэгцээ Монголын хуулийг зөрчсөнийг бас нотлох хэрэгтэй болсон. Бид 1921 оноос хойшхи бүх Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг явуулсан. Аз болоход 1924 оноос хойшхи хуулиудад “Ийм олдворууд төрийн өмч байна, ард түмний хамгаалалтад байна” гэсэн заалтууд байгаа нь нотлогдсон. Нэг үгээр энэ яс Монголын хуулийг зөрчиж гарсан, АНУ-ын хуулийг зөрчиж орж ирсэн гэдэг нь нотлогдсон.
Ингээд тэр ясыг яаж авчрах вэ гэдэг асуудал үүссэн. ЮНЕСКО-гийн 1970 оны конвенц бий. Түүнд соёлын өвийг хууль бусаар экспортлох, импортлох, өмчлөл шилжүүлэхийг хориглосон байдаг. АНУ 1983 онд, Монгол 1991 онд тус конвенцэд нэгдэж орсон тул хоёул олон улсын гэрээг биелүүлэх ёстой. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах үүрэгтэй. Гэтэл Нью-Йорк хотын прокурор энэ сарын 18-нд Холбооны шүүхэд хандаж зарга үүсгэлээ. Үүнийг шийдтэл бид хоёр сар хүлээх юм байна гэж бодож байтал Шүүхийн шүүгч нь тэр араг ясыг хурааж авах тогтоол гаргасан. Нэг ёсондоо АНУ-ын Засгийн газрын мэдэлд орж ирлээ гэсэн үг.
Одоо дараагийн асуудал нь яаж авчрах вэ, ямар ажлууд шаардагдах вэ гээд бодох зүйл гарч таарна. Ямартай ч энэ асуудал ийн нааштай шийдэгдэхэд олон хүний хүчин зүтгэл орсныг тэмдэглэж хэлэхийг хүсч байна” хэмээв.
Тэрээр мөн “Энэ нь соёлын өвийг буруу гараар оруулдаг хүмүүст том сануулга болж байна. Манай мөрдөн байцаагчид тэр ясыг хэзээ, хэн, яаж гаргасныг тогтоохоор ажиллаж байна” хэмээн нэмж дурдлаа.