Гадаадад байгаа монгол иргэдийн саналын хуудас бүхий битүүлжилсэн савыг өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Гадаадад санал өгсөн иргэдийн саналын хуудсыг хот тус бүрээр нь тоолж, гадаадад байгаа Монгол иргэдийн санал өгөхөд хэрэглэсэн бал, цаас болон бусад зүйлсийг ч мөн хүлээж авсан аж. Энэ удаагийн сонгуулийг автоматжуулсан системээр явуулах болсонтой холбогдуулан шинэ саналын хуудас ашигласан бөгөөд саналын хуудсыг автоматаар тоолох юм.
УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд анх удаа саналаа өгөх эрхтэй болсноор Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 39 улсад сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулсан юм. Санал хураалтад нийт 2779 сонгогч хамрагдсан ба тэдний саналыг гадаад улсуудад санал хураах ажлыг гүйцэтгэсэн салбар комиссоос битүүмжилсэн саналын хуудсыг СЕХ-нд хадгалж, ирэх пүрэв гаригт болох УИХ-ын сонгуулийн дүнтэй хамтатган тоолох юм.