Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак клиник үхэлд орсон тухай мэдээллийг түүний төрөл төрөгсөд болон өмгөөлөгчид, тус улсын Цэргийн дээд зөвлөлийн төлөөлөгчид няцаасан тухай Арабын телевизийн "Аль-Жазира" суваг мэдээллээ.
Сүүлийн мэдээгээр, 84 настай Хосни Мубаракт уушгиний хиймэл амьсгалын аппаратад залгасан бөгөөд ухаан алдсан байдалтай байгаа ч бие нь аажмаар дээрдэж байна.
Мубаракийг клиник үхэлд орсон тухай мэдээллийг тус улсын Цэргийн дээд зөвлөлийн гишүүн Саид Аббас няцаахдаа хуучин Ерөнхийлөгчийн бие урьдын адил тааруу, цэргийн эмнэлэгт эрчим эмчилгээ хийлгэж байгааг мэдэгджээ.
Мягмар гарагт Мубаракийн бие эрс муудаж, түүнд дефибриллятор буюу зүрхний чичиргээ арилгагч хэрэглэхэд хүрсэн байна. Эмч нар түүнийг шоронгийн эмнэлгээс цэргийн эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Мубаракийг 2011 оны эхээр сөрөг хүчнээс явуулсан ажиллагааны үеэр хүний амь үрэгдэхэд хүргэсэн хэрэгт буруушаан түүнд энэ оны зургадугаар сарын 12-нд бүх насаар нь хорих ял оноосон билээ. Ялын тогтоол уншсаны дараа Египетийг бараг 30 жил удирдсан Ерөнхийлөгч асны бие эрс муудсан байсан юм.
З.Амгалан
МОНЦАМЭ