logo
Өмнөд Солонгосын телевизийн шоунд Хойд Солонгосоос ирсэн эмэгтэйчүүд оролцож байна

Өмнөд Солонгосын телевизийн шоунд Хойд Солонгосоос ирсэн эмэгтэйчүүд оролцож байна

2012/06/23
Эдгээр эмэгтэйчүүд инээхээс эхлээд уйлах хүртэл бүхий л сэтгэл хөдлөлөө олны өмнө илэрхийлж байна. Өмнөд Солонгосын нэгэн телевизийн шоунд Хойд Солонгосоос өмнөд хөршдөө дүрвэн ирсэн эмэгтэйчүүд оролцдог. Шоуны зорилго нь хоёр өөр нийгэмд өсч хүмүүжсэн эмэгтэйчүүдийн соёлын ялгааг арилгаж, тэднийг илүү ойр дотно нөхөрлүүлэх юм.
"Чамтай Уулзахаар Явж Байна" нэртэй ярилцлагын шоуны үеэр Хойд Солонгосоос дүрвэн ирсэн эмэгтэйчүүд нөхөр, гоо сайхны мэс засал, коммунист нийгэм дэх хүмүүсийн амьдрал гээд өөрсөддөө хамаатай бүхий л зүйлсийн талаар ярьдаг байна. Ямар ч сэдвээр ярих нь тэдний хувьд чөлөөтэй. Тэдний ихэнх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө гэдгийг мэдэлгүй өсчээ. Энэ шоу сүүлийн хэдэн сарын хугацаанд маш олон үзэгчтэй болжээ.
25 настай Шин Эун-Ха хэлэхдээ "Би хүнд хэцүү амьдралаар амьдарч байсан, үнэнийг хэлэхэд би телевизийн шоунд оролцоно гэж төсөөлж ч байсангүй, одоо ч гэсэн сайн итгэж өгөхгүй л байна, гэхдээ би илүү сайн оролцож, илүү олон шүтэн бишрэгчидтэй болохыг хүсч байна" гэжээ.
Олон нийт энэ шоуг маш ихээр сонирхож байгааг продюсер нь хэлсэн байна. Ли Жин-Мин ярихдаа "Би телевизийн салбарт 10 жил ажиллахдаа үзэгчдийн ийм нааштай хандлагыг хэзээ ч мэдэрч байсангүй, манай шоуг үзсэн нэгэн эмэгтэй би 10 жилийн дараа анх удаа нөхөртэйгөө хамт уйлсан, тэгээд бид салахгүйгэжшийдсэн, хойд Солонгосоос дүрвэн ирсэн хүмүүсийн талаарх ойлголтыг өөрчилсөнд баярлалаа гэж хэлсэн нь миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн" гэжээ.
1990-ээд оноос хойш Хойд Солонгосын 23.000 орчим иргэн өмнөд хөршрүүгээ дүрвэсэнбайна. Тэд ардчилсан улсад ирсэн хойноо ч гадуурхагдаж, шинэ нийгэмд дасахын тулд олон хэцүү зүйлтэй нүүр тулдаг бөгөөд голцуу хар бор ажил хийдэг байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш