logo
Кэрри Андервуд Англид анхны тоглолтоо хийлээ

Кэрри Андервуд Англид анхны тоглолтоо хийлээ

2012/06/25
Америкийн кантри дуучин Кэрри Андервуд Англид анхны тоглолтоо хийлээ. Лондон хотын алдарт Алберт Холл ордонд болсон түүний тоглолтын тасалбар зарагдаж дууссан байна.
Америкийн шүтээн шоунд түрүүлж байсан Кэрри "Blown Away" нэртэй дөрөв дэх цомгоо гаргасныхааа дараа ийнхүү аялан тоглолтоо эхлүүлжээ. Тэрээр пүрэв гаригт болсон тоглолтынхоо дараа ярилцлага өгсөн байна. Кэрри Английн үзэгчид өөрийг нь халуун дотноор угтан авсанд баяртай байгаагаа хэлжээ.
29 настай дуучин 2005 онд "Америкийн Шүтээн" шоуны ялагчаар тодорч байсан юм. Тэрээр түүнээс хойш олон дуу гаргасан бөгөөд Grammy Awards, Billboard Music Awards болон American Music Awards зэрэг хөгжмийн наадмуудаас хэд хэдэн удаа шагнал хүртсэн байна.
Кэрри "Carnival Ride" нэртэй хоёр дахь цомгоо 2007 оны 10-р сард гаргасан бөгөөд энэ цомог нь 2010 оны зургадугаар сарын байдлаар гурван сая гаруй хувь борлогдоод байжээ. Түүний анхны цомог ч мөн өндөр амжилт олсон юм.
2011 оны долдугаар сард Форбес сэтгүүлд мэдээлснээр Кэрри Андервуд 2010 оны тавугаар сараас 2011 оны тавдугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд 20 сая гаруй долларын орлоготой ажиллажээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш