logo
Пакистаны шинэ ерөнхий сайдаар Ража Первез Ашраф томилогдлоо

Пакистаны шинэ ерөнхий сайдаар Ража Первез Ашраф томилогдлоо

2012/06/25
Пакистаны шинэ ерөнхий сайдаар Пакистаны Ардын Намын нөлөө бүхий улс төрчдийн нэг Ража Первез Ашраф томилогдлоо. Тэрээр 2008-2011 оны хооронд ус, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан юм. Пакистаны дээд шүүх ерөнхийлөгч Асиф Али-Зардариг авилгын хэргээр дахин шалгахыг эсэргүүцсэн Ёсиф Раза Гиланиг ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулаад байсан билээ.
Первез Ашраф мэдэгдэхдээ "Пакистан улс бүс нутагтаа болон дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг цаашид хамгаалж ажилласаар байх болно" гэжээ.
Харин ерөнхийлөгч Асиф Али Зардари Гиланиг огцруулсан явдал нь ардчиллын хэм хэмжээг зөрчсөн хэрэг болсон гэж мэдэгдсэн байна.
Ража Первез Ашрафыг ерөнхий сайдаар томилсон нь Пакистаны энгийн иргэдийн дургүйцлийг хүргэж мэднэ. Түүнийг сайдаар ажиллаж байхдаа улс орныхоо эрчим хүчний асуудлыг шийдэж чадаагүй гэж үзэх хүн олон байдаг ажээ. Мөн Ашрафыг шинэ албан тушаалдаа удаан ажиллахгүй байх гэсэн таамгийг зарим ажиглагчид хэлж байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш