Орчин үед гэр бүл салалт харьцангуй ихэссэн. Олон хүүхдүүд эцэг эхээсээ холдож байна. Эцэг эхчүүд хүүхдүүдийн дэргэд маргаж, бие биенээ буруутгаж эхлэх нь маш буруу юм. Ийм нөхцөлд хүүхдүүд үе үе юу хийхээ мэдэхээ байж, түүнийг хоёр хэсэн болгон хувааж байгааг мэдэрдэг билээ. Энэ бүх үйл явцын үеэр бүх ертөнц олон хэсэг болон салж байгаа мэт санагддаг.
Энэ үед гомдол уур уцаар ганцаардлаас зайлсхийхэд маш хүнд байдаг. Энэ байдал сүүлийн жилүүдэд ихсэж, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа нь гэр бүлийн өмнө томоохон тулгамдаж буй асуудлын нэг болоод байна.
Хамгийн харамсалтай нь эцэг эхийн салалт нь хүүхдүүдийг том хүн болсны дараа ч нөлөө үзүүлсээр байдаг бөгөөд тэдний гэрлэлт аз жаргалтай айлын хүүхдүүдийн гэрлэлттэй харьцуулхад илүү хэврэг байна.
Гэр бүл салалтын сэдэл: Гэрлэлтээ цуцлуулагсдын өөрсдийнх нь хэлж байгаа субьектив үзэл бодол юм.
Гэр бүл салалтын шалтгаан: Гэр бүл салах шалтгааныг объектив болон субьектив хүчин зүйлд хувааж болно.
Объектив хүчин зүйл:
- Эдийн засгийн нөхцөл
- Амьжиргааны доогуур түвшин
- Орон байрны хангамж хэрэгцээ муу
- Холимог гэр бүл олшрох
- Гэр бүлийг төрөөс дэмжих дэмжлэг сул
- Архидалт өндөр зэрэг орно.
Субъектив хүчин зүйл:
- Гэр бүлийн сэтгэл санаа, ашиг сонирхол
- Хайр дурлал
- Нэр төр
- Гэр бүлийн дотоод эв нэгдэл суларсан
- Гэр бүлийн гишүүд харилцан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхгүй байх
- Үзэл бодол үл тохирох
- Залуу үеийг гэр бүлийн амьдралд бэлдэж чадаагүй зэрэг орно.
Гэр бүл салалт хүүхдэд нөлөөлөх нь
Гэр бүл салалт бол зөвхөн нэг болоод өнгөрөх үзэгдэл, үйл явдал биш. Энэ нь гэр бүлийн цаашдын амьдралд гүн гүнзгий сүүдрээ тусган үлдээдэг.
-Хүүхдэд сөргөөр нөлөөлж буй байдал
-Хүүхдүүд ихэвчлэн унжуу дорой болж, унтахдаа зовиуртай айдас түгшүүртэй болно. Эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа бас өөрчлөгдөнө.
-Хүүхэд үеийн нөхөдтэйгээ харьцах харилцаа ч өөрчлөгдөнө.
-Тэд бусдын өмнө буруутай юм шиг байдалд орно
-Хүүхдүүд идэвхгүй сул болж, хичээл таслах нь олширч, дүн нь сулардаг.
Гэр бүл салалт нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд ялгаатай нөлөөлдөг.
Судалгаанаас үзэхэд салалтын дараах урт хугацааны нөлөөлөл нь охидоос илүү хөвгүүдэд илүүтэй тусдаг байна. Салалтын дараа эцэг охин хоёрын харилцаа нь эцэг хүүгийнхээс харьцангуй илүү тогтвортой байгаа нь ажиглагддаг. Нэгэн судалгаанаас үзэхэд ийм гэр бүлийн охид илүү хөнгөн хуумгай, бэлэвсэн эхнэрийн өрх гэрт өссөн охид золбоо муутай, аливаа зүйлд уруу татагдаж, өртөмтхий болдог талтай байна.
Emch.mn