Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарчээ. Лалын Ахан Дүүс хөдөлгөөний Мохаммед Морси нийт сонгогчдын 51.7 хувийн дэмжлэгийг хүлээж, ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр ийнхүү Арабын хамгийн хүн амтай улсад ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч боллоо. Сонгуулийн дүн гарсны дараа Морси өмнө нь хашиж байсан улс төрийн албан тушаалуудаасаа татгалзсан байна.
Тэрээр ням гаригийн орой төрийн мэдлийн телевизээр мэдэгдэл хийх үеэрээ ард түмэндээ хандан эв нэгдэлтэй байхыг уриалжээ. Тэрээр хэлэхдээ "Би та бүхэнтэй хамт орчин үеийн ардчилсан үндсэн хуультай шинэ Египет улсыг бүтээн байгуулна" гэсэн байна.
Америкт инженер мэргэжил эзэмшсэн Морси 60 настай бөгөөд түүнийг Египетийн хүн амын ихэнх хувийг бүрдүүлдэг исламистууд голцуу дэмжжээ.
Морси өнгөрсөн оны бослогын үеэр амь үрэгдсэн 900 орчим жагсагчид хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрээр эх орончид цусаа урсгаагүй бол би ерөнхийлөгч болохгүй байх байсан гэж хэлжээ.
Каир хотын Тахрирын талбайд Морсигийн олон мянган дэмжигчид цугласан байна. Туг далбаа болон Морсигийн хөрөг зургийг барьсан тэдгээр хүмүүс салют буудуулж, хөгжмийн аянд бүжиглэх зэргээр шинэ ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Египетийн төрийн эрхийг барьж байгаа цэргийн зөвлөл хууль тогтоох, төсвийг захиран зарцуулах гэх мэт гол эрх мэдлүүдийг авсан бөгөөд парламентыг тараасан билээ. Гэхдээ цэргийн зөвлөлийн генералууд зургадугаар сарын 30 гэхэд эрх мэдлээ шинэ ерөнхийлөгчид шилжүүлнэ өгнө гэж мэдэгдсэн байна.
Э.АМАР