1. Гурав дахь өдрийнхөө болзооны дараа залуу чинь чамайг гэртээ урилаа. Гэрт нь оронгуутаа хамгийн түрүүнд анзаарах зүйл чинь:
a. Ханан дээрээ өлгөсөн тэнгэрийн хөвөөний уран зураг. Чамд бас иймэрхүү зураг байдаг. - 1
b. Буланд байгаа гантелууд. Халуухан, биеэ дасгалжуулдаг залуус ч гоё шүү. - 2
c. Угаалтуур дотор нь хэвтэж байгаа өглөөний цайны өнгөртэй аяга. Аяга угаана гэдэг түүний хийх ёстой зүйлсийн жагсаалтанд байдаггүй бололтой. - 0
2. Өдрийн хоолны үеэр ажлын чинь хүн шинэхэн найз залуугийн чинь тухай шалгаахад чи найз залуугаа хэрхэн дүрслэх вэ?
a. “Тэр маанагдуу, гэхдээ хөөрхөн ааштай. Тийм болохоор хүүхдийн комик номыг нь би нэг их тоохгүй байгаа. ” - 0
b. “Бид хоёрт төстэй талууд их бий. Дуурьт дуртай залуу ашгүй нэг тааралдсан шүү.” - 1
c. “Гадаадад сургууль төгссөн, тасархай лагерийн хаустай залуу.” - 2
3. Залуутайгаа анх үнсэлцэхэд үүдэн шүдээрээ мөргөлдчихлөө. Энэ тохиолдолд чиний хийх хариу үйлдэл:
a. Дотор жаахан эвгүйтнэ. Гэхдээ тэр тачаангуй залуу болохоор тэгсгээд л өнгөрөөнө. - 2
b. Инээгээд өнгөрөөх боловч дахин үнсэлцэх гэж урагш тонгойно. Анхны удаа үргэлж л эвгүй байдаг шүү дээ. - 1
c. Хойш гэдийгээд, гэр рүүгээ орно. Бид хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй нь тодорхой байна. - 0
4. Оройн хоолны дараа болзоот залуу чинь харихаасаа өмнө жаахан юм ууя гэвэл ямар тохиолдолд чи татгалзах вэ?
a. Тооцоогоо хувааж төлье гэсэн саналыг чинь тэр хүлээн авлаа. Ёс болгож санал болгох гэдгийг тэр мэддэггүй юм байх даа? - 2
b. Тэр ягаан өнгөтэй уух юм захилаа. Хумсны чинь өнгөтэй ижил коктейль захиалдаг залуутай чи хэзээ ч болзохгүй. - 0
c. Чиний амьдралын тухай нэг ч юм асуугаагүй мөртлөө өөрийнхөө амьдралын тухай долоон булчирхайгаа тоочсон. - 1
5. Экстэйгээ эргэж нийлэх тухай эргэцүүлдэг үү?
a. Үгүй, шалтгаантай болоод л салсан. Тиймээс яагаад дахиж эрсдэлд орох ёстой гэж? - 0
b. Маш тансаг хоолонд орох хэрэг гарах нь л дээ. Гэхдээ энэ тал дээр би нээлттэй байгаа. - 2
c. Магадгүй... Хуучныхаа асуудлыг хоёулаа шийдвэрлэх хүсэлтэй бол болно. - 1
ОНОО: 1. a-1, b-2, c-0; 2. a-0, b-1, c-2; 3. a-2, b-1, c-0; 4. a-2, b-0, c-1; 5. a-0, b-2, c-1
7-10 ОНОО Гадаад төрх, нэр хүнд дээр тулгуурлах
Чи эр хүнээс юу хардагаа сайн мэддэг. Бүх зүйл гадаад төрхөөс хамаарна. Зөвхөн гадаад төрх, нэр хүнд дээр тулгуурлан эр хүнийг сонговол, сайн залуусыг тансаг лагерийн байшингүй эсвэл гэдсэндээ булчингүй гээд алдах талтай. Царайлаг бас амжилтанд хүрсэн найз залуутай болохыг хүсэх нь хэвийн үзэгдэл ч гэсэн, эерэг үзэл, үнэнч зан гэх мэт урт хугацааны найз залуу болгох сайн чанаруудыг гадаад байдлаас илүүтэйгээр авч үзэхийг зөвлөе.
4-6 ОНОО Зөв зүйлийг хайх
Чиний хувьд нийцтэй байдал бол хамгийн чухал. Тиймээс ч заяаны ханиа олох зөв замдаа явж байна гэсэн үг (Одоо болтол олоогүй байгаа бол шүү дээ). Хамгийн амжилттай хосууд адилхан зүйлсэд ач холбогдол өгдөг. Эр хүний юу хийж байгааг нь багахан анзаарч (анар жимсний мартини захиалах г.м.), хүнийхээ хувьд ямар хүн бэ гэдэг дээр нь анхаарлаа хандуулбал гантиг шиг бөх бат харилцаа үүсгэж чадна.
0-3 ОНОО Нарийн ширийн зүйлээс болж хаях
Хонгор минь, чи Маргарет Тэтчерийг уяхан зөөлөн сэтгэлтэй эмэгтэй мэт харагдуулахаар байна. Чи маш жижигхэн ялихгүй шалтгаан дээр хоргоох дуртай- эвгүй үнсэлт, бохир гэр орноос нь болоод болзоход ямар ч асуудалгүй залууг муулж эхэлдэг. Үүнийхээ үр дүнд найз залуугийн хувьд ямархуу байх бол гэдэг шатанд хүртэл нь эр хүнийг таньж чаддаггүй. Эхлээд өөрөөсөө яагаад эр хүнийг ийм хурдан жагсаалтаасаа хасдаг юм бэ гэж асуу. Урт хугацааны харилцаанаас айдаг эсвэл эр хүнээс юу хүсдэгээ сайн мэддэггүй байж болох юм. Тэгээд жижиг сажиг зүйлсийг тоохгүй өнгөрч асуудлаа шийдвэрлэ. Залуугийнхаа дутагдалтай талуудыг гоочлохоо болиод ирэхээр чухал зан чанарууд нь аяндаа ялгарч харагдана.