logo
Төрийн 18 ажилтан Японд суралцана

Төрийн 18 ажилтан Японд суралцана

2012/06/27
Төрийн 18 ажилтан арлын Япон улсад мэргэжил дээшлүүлэхээр боллоо. Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогоосны 40 жилийн ой тохиож буй хүрээнд “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт бичиг”-т Монгол, Япон хоёр улс гарын үсэг зурснаар 18 ажилтан Японд суралцахаар болжээ. Гарын үсэг зураг ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шизүма Такенорич, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар нар оролцсон юм. Энэхүү хөтөлбөрийг Япон улсын Засгийн газар зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед байгаа хөгжиж буй улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор 1999 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Манай улсад 2001 оноос эхлэн өнөөг хүртэл нийт 11 удаагийн төсөл хэрэгжээд байгаа ажээ. 2001-2011 оны хооронд манай улсаас нийт 191 оюутан арлын Японд суралцаж, 154 оюутан магистрын зэргээ хамгаалжээ. Энэ удаа Япон улсын засгийн газраас 217 сая иений дүн бүхий хөтөлбөрт 18 төрийн албан хаагчийн эхний 15 нь наймдугаар сард, гурван хүн нь ирэх оны нэгдүгээр сард Япон улс руу явах ажээ. Эдгээр төрийн албан хаагчдыг тодорхой төрийн захиргааны байгууллага хариуцаж, зохицуулах ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш