logo
Үрчлээтхийг хүсэхгүй байвал бохь бүү зажла

Үрчлээтхийг хүсэхгүй байвал бохь бүү зажла

2012/06/27
Бохь амны эвгүй үнэрийг арилгаж, тамхи татсаны дараа хэрэг болдог ч байнга зажилдаг хүний амны эргэн тойронд үрчлээ үүсдэг гэж гоо засалчид баталжээ. Бохь байнга зажлахад ам, эрүүний булчин шөрмөс хэт их ажилласнаас амны ойролцоо зураас, үрчлээ үүсч яваандаа энэ хэвээр тогтдог байна. Бохь зажлах үед нүүр амны булчингийн ачаалал ихсэж, улмаар арьсны уян хатан чанарыг бууруулж, үрчлээг нэмэгдүүлдэг аж. Шүдний эмч нар сахаргүй бохь шүд цооролтоос хамгаалж, шүдэнд тогтсон кофе, цайны өнгөрийг арилгадаг гэдэг боловч шүдний бат бөх чанарыг муутгадаг хэмээн үздэг гэнэ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш