logo
Яармаг, Баянзүрхийн товчоог холбосон авто замын жил эхэллээ

Яармаг, Баянзүрхийн товчоог холбосон авто замын жил эхэллээ

2012/06/27
Нийслэлийн автозамын түгжрэлийг багагүй хэмжээгээр бууруулах томоохон замын ажил өнөөдөр эхэллээ. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл үргэлжлэх 17.6 км авто замыг “Эсто” компани гүйцэтгэхээр шалгарч, өнөөдөр ажилдаа орсон юм.
Уг зам нь хатуу хучилттай, долоон метр өргөнтэй, хоёр урсгалтай байх юм. Богд уулын арын энэ зам ашиглалтад орсноор Яармаг, Баянзүрхийн товчоог шууд холбож байгаа тул Хан-Уул дүүргийн төдийгүй нийслэлийн автозамын ачаалал багагүй хэмжээгээр буурна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.
Уг замын ажлыг "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны 22.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих бөгөөд ирэх оны аравдугаар сард хүлээлгэн өгнө.
Н.Туяа  
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш