Цагдаагийн ерөнхий газар мягмар гарагт Лондонгийн олимпийн наадамд оролцох тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, тэднийг дэмжих зорилгоор тус бүрт нь ЦЕГ-аас 10 сая төгрөг олгож урамшууллаа.
Цагдаагийн байгууллагаас "Лондон-2012" олимпийн наадамд 10 тамирчин оролцох эрх авснаас хөнгөн атлетикийн марафоны төрөлд гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Б.Сэр-Од, ОУХМ ахлагч Л.Отгонбаяр, жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч М.Бундмаа, ОУХМ, ахмад С.Мияарагчаа, чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, гавьяат тамирчин Б.Наранбаатар, гавьяат тамирчин дэслэгч О.Бурмаа, боксын төрөлд ОУХМ, цагдаагийн дэслэгч Б.Түвшинбат нар өрсөлдөх юм.
Дэлхийн хошой аварга Б.Наранбаатар "Олимп эхлэхэд ганц сар үлдлээ. Чөлөөт бөхийнхөн Болгар улсад бэлтгэл хийгээд даваа гарагт ирсэн. Бид байгууллагынхаа итгэлийг алдахгүйг хичээж байна" гэв.
Д.Өлзий
МОНЦАМЭ