logo
В.Путин Палестинд хүрэлцэн иржээ

В.Путин Палестинд хүрэлцэн иржээ

2012/06/27
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израиль дахь айлчлалаа өндөрлөж, Палестинд очжээ. Вифлемд болох Махмуд Аббастай хийсэн яриа хэлцлээр Палестин, Израилийн асуудлыг зохицуулах талаар өрнөсөн. Мөн худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сэдвээр ч хэлэлцсэн байна.

Орос улс Ойрхи Дорнодын процессыг бодитоор зохицуулахад баталгаа болох юм хэмээн Палестины үндэсний засаг захиргааны удирдагч "Интерфакс"-т өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Владимир Путин Йорданд Вант улсын хаан II Абдуллатай уулзалт хийх юм. Тэд олон улсын тулгамдсан асуудлуудаар ярилцах аж. Тухайлбал, Сири, Ираныг тойрсон асуудал байх юм. Түүнчлэн, талууд дэд бүтцийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг ярилцана.

Тэдгээрийн дунд Иорданы нутаг дэвсгэр дээрх АЦС болон үр тарианы терминал хийгээд Акабы боомтын нефть юүлэх терминалыг шинэчлэх зэрэг асуудлууд байх аж.

Айлчлалын хөтөлбөрийн онцгой зүйлд Иордан голын дэргэдэх Есүс Христийн загалмайлсан газар оросын мөргөлчдийн газрыг нээх ёслол юм. Өмнө нь Владимир Путин Израильд яриа хэлэлцээр явуулсан. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нартай уулзалт хийсэн байна. Уулзалтын гол сэдэв бол бүс нутгийн аюулгүй байдлын асуудал байлаа. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш