УИХ-ын сонгуулийн тухай хуульд "СЕХ нь саналын хуудсыг эрхлэн хэвлүүлж, тойргийн хороогоор дамжуулан санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороонд албан ёсоор хүлээлгэн өгнө" хэмээн заасан. Мөн "Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна" гэсэн хуулийн заалт мөрдөгдөж байгаа. Энэ талаар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очироос тодрууллаа.
-Санал авах байруудыг цагдаагийн байгууллага хамгаалалтад авна гэсэн. Чухам ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу УИХ, орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр албан үүргээ гүйцэтгэж байна. Сонгуулийн байрны аюулгүй байдлыг хамгаалах ажлыг аль хэдийнэ зохион байгуулаад эхэлсэн. Удахгүй болох сонгуулийн өдрүүдэд хэв журам болон аюулгүй байдлыг хангах талаас бид бололцоотой бүхнээ хэрэгжүүлж ажиллаж байна.
-Хэв журам, аюулгүй байдлыг хангах ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Энэ сарын 20-ноос хамгаалалтад гарсан. Сонгуулийн хэсгийн байрыг энэ сарын 22-ны өдөр хамгаалалтдаа авсан байгаа.
-Сонгогчдын дунд долдугаар сарын 1 дахин давтагдах вий гэсэн айдас байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Өнгөрсөн сонгуулийн долдугаар сарын 1-ний тодотголтой үймээн шуугиан олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал энэ жил дахин давтагдах учиргүй. Дөрвөн жил ярьсан ч буруу зөвөө одоо хүртэл ялгаж, тайлж чадаагүй л байна. Тиймээс УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцож байгаа нам эвсэл, түүнийг зохион байгуулж байгаа штаб, удирдлага нийт иргэд улс төрийн сонгуулиа хүндэтгэж ёс зүйтэй оролцох байх. Ахиж долдугаар сарын 1-ний өдөр шиг харамсалтай зүйл дахин давтагдахгүй гэж найдаж байна.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж :"Нийслэл таймс"