Шинэ хот БНХАУ-ын газрын зурагт бий болов. БНХАУ-ын Төрийн зөвлөл тойргийн хэмжээний Саньша хот байгуулах шийдвэрийг батлав. Сиша, Жунша, Наньша арлууд ба ойр хавийн усны удирдлага энэ захиргааны төвд төвлөрэх юм. Энэ нь хятадын өмнөдийн томоохон хот билээ. Гэвч захиргааны хуваах зарчмын үүднээс шинэ хот газрын зурагт бий болсон нь сонин явдал юм. Хятадын тойргийн хот 200 мянгаас цөөнгүй хүн амтай байдаг. Харин дээр дурдсан гурван аралд нийт 500 орчим хүн оршин суудаг. Гэсэн ч Бээжин геополитикийн үүднээс нэлээд хүчит алхам хийжээ.
Саньша хотын засгийн газар Юнсин аралд ажиллана. Дөнгөж 2 ам км талбай бухий жижиг арлыг хятадын ашиг сонирхолыг Өмнөд Хятадын тэнгисийн нөөцээр баялаг хэсэг хамгаалах тушиц газар хэмээн үзэж байна. Энд Хятадын ардын чөлөөлэх армийн анги байрлсан. Орон нутгийн нисч буух зурвас Боинг-737 ангилалын нисэх онгоц хүлээж авах боломжтой байна. Мөн бараг 5000 тонн даацтай хөлөг онгоц шинээр барьсан боомтод нь орно.
Энэ алхам Өмнөд Хятадын тэнгист нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан хурцдсантай холбоотой. Хятад, Вьетнам, Филиппин, Малайзи, Бруней улсууд эдгээр арлын тойронд маргаан уусгэв. Түүнээс гадна Тайвань тэдгээрт бас өнгөлзэж байна.
Байдлаас харахад нуурс ус төрөгчээр баялаг районыг хяналтдаа авахын тулд шинэ хот байгуулах төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулсан шиг байна. Маргаантай арлуудад хот байгуулж магадгүй гэж бур 2007 онд хонконгийн «Минбао» сонин мэдээлжээ. Түүнийг «Х хот» гэжээ. Маргаантай арлуудад Хятадын статусыг дээшлүүлэх саналыг Вьетнам эсэргүүцэв. Вьетнамын ГХЯ Бээжингийн байр суурийг эрс шүүмжилж, олон нийтийн эсэргүүцлийн жагсаал тус улсын томоохон Ханой, Хошимин хоёр хотод болсон билээ. Тэр үед мөн төлөвлөгөөнээс тур татгалзсан юм.
Төлөвлөгөөг сэргээсэн нь Ханойн байр суурьтай холбоотой. Вьетнам Тэнгисийн хуулийг батласны хариуд Саньша хотыг байгуулсан гэж олонхи ажиглагч үзэж байна. Энэ баримт бичигт заасан ёсоор Наньша, Сиша болон ойр хавийн усан Вьетнамын эрх мэдэлд байна. Энэ нь Хятадын «хөдөлбөргүй тусгаар тогтнолыг» зөрчсэн хууль бусын алхам гэж Бээжин мэдэгдэв. Маргаан үүсгэсэн арлууд бүр ХVI зууны үеэс Вьетнамын хяналтад байсныг нотлон харулсан түүхийн баримт бичгүүд Вьетнамын байр суурийг учир үндэстэй болгосон гэж Ханой узэж байна.
Одоохондоо суртал нэвтрүүлгийн төдий ажиллагаа явуулж, үг яриагаа ширүүсгэж байгаа боловч цэргийн сүр хүчээ зузаатгаж байгаа нь Өмнөд Хятадын тэнгис хавийн тогтвортой энх амгалан байдалд аюул учруулж мэднэ гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер хэлээд: «Байдал даамжирч, ноцтой сөрглөдөөнд хүргэхгүй гэдэгт найдаж байна. Гэвч 1979 оны дайн хүртэл Хятад Вьетнамын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч байсан. Хятад ба түүний хөршүүд нефть хийн орд газрыг эзэмшэхийг санаархсанд хэргийн учир оршино. Эдгээр улсад эрчим хүчний нөөц их дутагдсан. Үнэн чанартаа нөөцийг эзлэхийн төлөө л маргалдаж байна» гэв.
Хятадын нөлөө бүхий «Глобал таймс» сонин Саньша хотыг байгуулах тухай шийдвэрийг тайлбарлан Хятадын сүүлийн үеийн технологийн ололтуудад анхаарлыг хандуулав. Эдгээр нь гүн усанд өрөмдэх, гүн усны аппаратын турших талаар гаргасан амжилт билээ. Ололт амжилтыг дурдсан нь санамсаргүй тохиолдол биш. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн нөөцийн төлөө ширүүн «тулаанд» бэлэн байгаагаа харуулж байна. Саньша хот ийнхүү давшлах бааз болох байх. Тэгвэл хөрш улсууд үүнд хэрхэн хандах бол? Энэ нь Хятадын өсөн нэмэгдэж байгаа сүр хүчийн өмнө бүс нутгийн улсуудыг хамгаалахад оролцох ажиллагаагаа өргөжүүлэх саналаа идэвхтэй ахиулан хэрэгжүүлж байгаа америкийн талд шинэ боломж олгохгүй гэж уу?
Вьетнам Филиппин хоёр улсаас Саньша хот байгуулахад хэрхэн хандахыг Хятад сонирхох ёсгүй гэж «Глобал таймс» сонинд бичжээ. Гэсэн ч хэтдээ Өмнөд Хятадын тэнгисийн хавьд Хятад «тодорхой бус байдалд» орж мэднэ гэж сонин тэмдэглэжээ.