АНУ-аас Хятадын өмнө өөрийгөө гэмшиж ёс суртахууны арга хэмжээ авчээ. АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим хятадын цагаачдыг бараг 100 жилийн турш ялгаварлан гадуурхаж ирсэн хуультай холбогдуулан Хятад улсаас уучлал гуйсныг хятад судлаач түүхч Виль Гельбрас ингэж тайлбарлав. Үүний хамт шинжээч америкийн нийгэмд хятадын эсрэг үзэл санаа гаарч байгаад анхаарлыг хандууллаа.
Конгрессын гишүүд 1882 онд батласан «Хятадуудыг хасах тухай баримт бичигтэй» холбогдуулан уучлал гуйсан байна. Энэ баримт бичиг хятадуудыг АНУ-д оруулах ба шилжин суусан хятадуудад америкийн иргэн болох эрх олгохыг хориглож, тэдний санал өгөх эрхийг хассан юм. Энэ нь америкийн түүхэнд тодорхой үндэстний төлөөлөгчдийн эсрэг холбооны анхны ба цорын ганц хууль боллоо. Энэ хуулийг Х1Х зууны сүүлээр бусад угсаа омгийн төлөөлөгчид АНУ-д чөлөөтэй орж, суурьшиж, тус улсыг цогцлон байгуулсан үед батлажээ.
Ингээд түүнээс хойш бүр 130 жил өнгөрсний дараа америкийн конгрессын хоёр танхим хятадудыг ялгаварлан гадуурхах баримт бичигтэй холбогдуулан уучлал гуйсан байна. Өнгөрсөн оны намар сенатээс ийм тогтоол бас гаргав. Уучлал ёс суртахууны ч улс төрийн ч талтай гэж Виль Гельбрас үзэж байна. Тэрээр хэлэхдээ
«Энэ арга хэмжээ харилцааг хэвийн болгож, Хятадад америкийн эсрэг үзэл санааг үргэлж дэвэргэхээс сэрэмжлэхэд чиглэгдсэн. Уучлал гуйсан явдал бүх сэдвээр яриа хэлэлцээ тайван хийх боломж олгож байна. АНУ-д сууж байгаа хятадуудыг ч тайтгаруулна. Тэдний иргэний байдал огт өөр боллоо. АНУ дахь хятадуудын бодит байдал ба хүний эрхийн үүднээс конгрессын уучлал чухал ач холбогдолтой юм. Эдүгээ америкийн хүн амын хувьд хятадууд чайна-тауныг байгуулсан төдийгүй нийгэмд өргөн хэлхээ холбоотой тодорхой хэмжээний ашиг авчирч байгаа хүмүүс болсон» гэв.
Конгрессын сайн санаат ажиллагаа хятадын цагаачдыг 100 жилийн турш доромжилж ирсэн хэрэг явдлыг эцэслүүлж байна гэж хятад цагаачдын нийгэмлэгүүдийн удирдагчид тэмдэглэв. АНУ-аас хятадын цагаачдыг ялгаварлан гадуурхснаа хүлээн зөвшөөрснийг Бээжин сайшаан дэмжлээ. Цагаачдын улс болсон АНУ-ын хөгжил Хятад гаралтай хүмүүсийг оролцуулан нийт ард түмний хамтын хүчин чармайлттай нягт холбоотой гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв. Хятад гаралтай хүмүүсийн түүхийн хувь нэмрийг зохих ёсоор хүндэтгэж, объектив үнэлгээ өгвөл зохино гэж дипломат ажилтан хэлжээ.
Гэвч уучлал хятадын цагаачдыг ялгаварлан гадуурхах бодлогын учруулсан гай зовлонг арилгаж чадахгүй гэж сенатч Скотт Браун тэмдэглэв. Виль Гельбрас хятадын эсрэг үзэл санаа АНУ-д гаарч байгааг хөндөн хэлээд
«Хятадын эдийн засаг, хятадын капиталын экспорт маш их ач холбогдолтой болсон гэж америкчууд үзэж байна. Дэлхийн зах зээл зогсонги байдалд орсон нөхцөлд хятадууд маш идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэв. Тэд дэлхийн зах зээлийг улам их эзлэж байгаа нь америкчуудад таалагдахгүй байна. Ийм учраас АНУ-ын нутаг дэвсгэрт америкийн компаниудыг худалдан авах гэсэн хятадуудын удаа дараагийн оролдлого үр дүнд хүрээгэй» гэв.
Х1Х зууны 2 дахь хагаст хятадын цагаачид АНУ-д олноор шилжин сууж байгааг Хятадын эсрэг хуулиар тогтоон барихийг оролдсон билээ. Хятадууд ажилласаг, найдвартай, ямар ч нөхцөлд дадах зан төлөвтэй байгаа нь бусдыг бухимдуулж, ялгаварлан гадуурхах объект болгов. АНУ-д Хятад гаралтай хүмүүсийг давуу талы нь шалтаг болгон шахан басамжлажээ. Одоо ийм хууль хүчингүй болсон ч АНУ-ыг хятадын өрсөлдөөн түгшүүлсээр байна. АНУ-аас дэлхий даяар Хятадыг тогтоон барих бодлого явуулж байна. Энэ нь Азийн талаархи АНУ-ын шинэ стратегийн гол хэсэг юм. Иймээс уучлал ахин гуйх шалтгаан олон.