ХБНГУ евро бүсийн Итали, Испани мэт өөр орнуудын өрийг хариуцах ёсгүй гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдлээ. «Намайг амь мэнд байтал ийн өрийг хариуцахгүй» гэж Меркелийн хэлснийг Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдав. Тэгснээрээ ХБНГУ-ын засгийн газрын тэргүүн евро бүсийн орнуудын өрийг нэгтгэж хариуцах саналыг хатуу няцаав. Евро бүсийн нэгдсэн облигации гаргах саналын агуулгын тухайд гэвэл ийн облигациор өрөө дараж чадахгүй орнууд юуны түрүүнд Испани, Италийн төрийн өрийн нэг хэсгийг солиход оршино. Ийн ажиллагаа явуулвал Германи ЕХ-ны хамгийн баян улсын хувьд бусад орны засгийн газраас авсан зээллийг хариуцах болно. Маргааш Брюссельд ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар евро бүсийн хямралтай тэмцэх арга хэмжээнүүдийг авч үзэж хэлэлцэх юм.