Сонгогч та өөрөө хууль ёсоо сахин, сонгуульд хариуцлагатай хандаж, сонгох эрхийнхээ хэрэгжилтэд анхаарах нь иргэн таны үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Ардчилсан хувьсгалын хүчинд бид хаана яаж амьдрах, ямар боловсрол эзэмших, ямар ажил эрхлэх, ямар бараа худалдаж авах, ямар даргатай байх гээд л бүх зүйлд сонголт хийх эрхтэй болсон нь үнэн. Харин сүүлийн хорин жил бид өөрсдийн сонголтдоо захирагдан амьдрах арга ухаанд суралцаж байна. Хийсэн сонголтын маань үр дүн сайн байх ёстой. Бүр буруу сонголт хийх нь хүртэл хувь хүний асуудал учраас хүн бүр сонголтынхоо хариуцлагыг хүлээх ёстой. Нэг ёсондоо сонгуулийн өдөр ард түмэн бүрэн утгаараа төрийг атгадаг гэсэн үг. Сонгох эрхээ хэрхэн ашигласнаас шалтгаалж таны ирээдүйн амьдрал, улс орны хөгжил хамаарна. Тиймээс хамгийн чухал эрхээ эдлэх хэрэгтэй. Нөгөө талаар сонгууль өгөх нь Монгол Улсын иргэн таны үүрэг байх ёстой. Хүн бүр эрхээ эдэлдэг шиг үүргээ ч бас биелүүлэх ёстой. Ард түмний ихэнх нь санал өгөхгүй байгаад дахин сонгууль явуулах боллоо гэхэд хэн нэг эрх мэдэлтэн, баян, олигархи хохирохгүй шүү дээ. Тэд дахиад сонгууль явуулна гэж шийдээд, нэг өдөр тогтоогоод л гүйцээ. Тэгээд татвар төлөгч бидний мөнгийг үрэн таран хийж, өөрсдийгөө сонгох ёстойг дахин дахин сануулах байх. Тиймээс эрхээ эдэлж, үзэл бодолдоо үнэнч үлдэхийн тулд, өөрийн сонгох улс төрийн хүчнийг УИХ-д гаргахын тулд, үүргээ биелүүлэхийн тулд, хохирч үлдэхгүйн тулд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалмаар байна.
Төрийн түшээдээ чөлөөт сонгуулийн зарчмаар сонгоно гэдэг бол ардчиллын үндсэн шалгуур юм. Өөрөөр хэлбэл, ардчилал бол сонголт. Харин бид ардчиллыг илүү өргөн хүрээнд төсөөлж, хангалуун сайхан амьдрал авчирна гэдэгт итгэж байсан. Гэтэл бүх зүйл тийм амар байсангүй. Баян хоосны ялгаа даамжирч, ажилгүйдэл, авлигал газар авч, ард түмэн сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах болов. Төр засаг сайн ажиллахгүй байна гэж хүн болгон ярьдаг ч, төрийн түшээдийг бид өөрсдөө л сонгож байгаа. Өнөөдөр сонгуульд оролцож байгаа намууд бүгд л монголчууд биднийг сайхан амьдрах цаг болсон гэж сануулж байна. Тиймээ, бид сайхан амьдрах цаг болсон. Тэгэхийн тулд хариуцлагатай сонголт хийж, ирэх дөрвөн жилд таны, миний амьдралыг сайжруулах тийм л хүмүүсийг төрд илгээх ёстой.
Бидний сонгох, сонгогдох эрх Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар зохицуулагддаг. Тоглоомын дүрэм нь тийм. Ер нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ гэдэг нэг талаасаа иргэн таны, миний үүрэгт ажил гэж ойлгох хэрэгтэй. Ажил, ажилдаа хамгийн хариуцлагатай том ажил шүү. Тийм учраас 2012 оны ээлжит сонгуулийг УИХ-аас ажлын өдөр болгон зарласан нь хүртэл учиртай. Ажлын өдрөөр амарч зугаалаад явахгүйг хүртэл бодолцож төр нь сонгуульдаа хариуцлагатай хандсаны илрэл биз. Ер нь ард иргэд өөрсдөө энэ нийгмийн нэг эд эс нь учраас сонгуулийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Түүнээс гадна иргэнийхээ үүргийг ухамсарлаж төр барих эрхмүүдийг сонгохдоо тун нухацтай хандаж, хэн нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүн бэ гэдгийг нь маш нарийн шүүлтүүрээр гаргаж ирэх хэрэгтэй. Хэдийгээр бид энэ жил сонгуулийн шинэ системээр санал өгөх гэж буй ч гэлээ төрийн эрх барих байгууллагыг хэрхэн сонгохоос шалтгаалж улс орон маань хөгжих эс хөгжихийн аль замаар явах нь танаас бас надаас хамааралтай. Тэгэхээр иргэдийн оролцоо маш чухал байгаа биз. Бүр зарим улс оронд сонгуульд оролцоогүй иргэдийн төрийн хайр, халамжийг нь хүртэл хязгаарладаг юм билээ. Австрали, Тайланд зэрэг орнуудад ийм торгуулийн систем байдаг аж. Ерөөс хүмүүстэй уулзаж, ярилцаж байхад сонгууль өгнө гэж хэлж байгаа нь цөөхөн байгаа юм. Тэд сонгууль өгөхөөс, хэн нэгнийг сонгохоос залхаж эхэлсэн тухайгаа ч хэлж байна. Тэгвэл сонгууль өгөхгүй гэж бодож, төлөвлөж байгаа хүмүүст хандаж, эрхээ эдлээч ээ гэж уриалах гэсэн юм.
Та сонгууль өгөхгүй байлаа гээд яах юм бэ. УИХ-ын сонгууль болдгоороо болж, аль нэг улс төрийн хүчин ялдгаараа ялна. Хэн нэгэн улстөрч гишүүн болж л таарна. Үнэхээр саналын ирц хүрэхгүй, дахин сонгууль болохдоо тулдаггүй л юм бол шүү дээ. Тэгээд ч учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар санал өгөхгүй бол таны нэрийг хэн нэгэн ашиглаж, сонгуулийн луйвар хийдэг юм гэсэн. Тэгэхээр өөрийнхөө үзэл бодлын төлөө сонгуульд оролцож, саналаа өгөх хэрэгтэй байна. Та, би, бид бүгд үзэл бодлоо хамгаалж чадсанаар улс орон хөгжиж ч болох шүү дээ. Тэгэхгүй бол илүү дутуу хүн нэмж бичиж, сонгуулийн луйвар хийдэг гэсэн мэдээлэл гадуур гарч л байна. Мөн энэ жилийн УИХ-ын сонгуулийг НИТХ-ын сонгуультай хамт явуулах гэж байгаа. Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг чинь та бидний өнөөдөр, маргаашийн амьдралд хамгийн ойр байдаг хүмүүс. Тийм ч учраас бид тэднээс ахуй амьдралдаа хэрэгтэй бүхий л зүйлээ шаардах эрхтэй. Хатуухан хэлэхэд бид, ирэх дөрвөн жилд агаарын бохирдол, хогны асуудал, үнийн хөөрөгдөл, амьдрал минь дээшилсэнгүй гэж гомдоллохгүйн тулд өрх бүрт хүрч ажиллах НИТХ-ын төлөөлөлд таны, миний өмнөөс гүйж чадах хүмүүсийг сонгоё. Дээрээс нь бас нэг зүйл анхааруулахад иргэн та өөрийнхөө хаяг дээр “царцаа” байгааг шалгаад үзээрэй. Хэрэв тийм тохиолдол байх юм бол та хуулийн өмнө том хариуцлага хүлээнэ гэдгийг сануулъя. Сонголт тань мэргэн байг.
О.ЖАРГАЛ
Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин