Махатма Гандитай холбоотой олон мянган захидал, бичиг баримт болон гэрэл зургуудыг Английн Лондонд дуудлагаар худалдах гэж байна. Олон тооны захидлууд, бичиг баримтууд, мөн гэрэл зургууд нь Энэтхэгийн удирдагч Махатма Ганди болон түүний Өмнөд Африкт амьдарч байх үеийн талаарх шинэ мэдээллийг өгч байгаа юм. Тэдгээрийн ихэнхийг өмнө нь хэвлэх, судлах зэргээр олон нийтийн хүртээл болгож байгаагүй аж.
Софебис дуудлага худалдааны газрын мэргэжилтэн Габриел Хеитоны хэлж байгаагаар Лондонд дуудлагаар худалдах гэж байгаа бичиг баримтуудыг Гандигийн хамгийн дотны найз болох Херманн Калленбайк эзэмшиж байжээ. Тэрээр ярихдаа "Энэ бол Гандигийн дотны нөхөр Херманн Калленбайкийн эзэмшиж байсан материалуудыг агуулсан маш баялаг, томоохон цуглуулга, Гандигаас Калленбайкад бичсэн захидлууд, мөн Гандигийн хүүхдүүдийн бичсэн захидлууд бий, тэдгээр хувийн захидлууд нь олон арван жилийн хугацааг хамарч байгаа, захидлуудаас Калленбайк Гандиг ямар их дэмжиж байсныг ойлгож болно" гэжээ.
Ганди 1915 онд Энэтхэгт буцаж ирэхээсээ өмнө амьдралынхаа 20 жилийг Өмнөд Африкт өнгөрүүлсэн юм. Тэрээр энэ улсад амьдарч байхдаа буюу 1904 онд Германд төрсөн, еврей гаралтай Калленбайктай танилцаж байжээ.
Пулитцерийн шагналт зохиолч Жозиф Леливелдийн саяхан гаргасан номонд тэд маш дотно харилцаатай байсан талаар өгүүлсэн байна. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эдгээр бичиг баримтууд үүнтэй холбоогүй гэнэ. Габриел ярихдаа "Ганди, Калленбайк нарын харилцааны талаар шуугиан дэгдээсэн хүмүүсийн ярьсан зүйлсийг нотлох зүйл эдгээр бичиг баримтуудад огт байхгүй, энэ хоёр хүний өсөлт хөгжилтөд маш чухал нөлөөтэй харилцааг эдгээр бичиг баримтаас ойлгож болно" гэжээ.
Гандигийн хөвгүүдийн бичсэн олон арван захидалд түүний Энэтхэг дэх амьдралын талаар тодорхой өгүүлсэн байна.
Энэтхэгийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчГандигийн амьдралыг харуулсан бичиг баримтуудыг долдугаар сард дуудлагаар худалдах бөгөөд 1.1 сая америк долларын үнэд хүрнэ гэж тооцоолсон байна. 1948 онд бусдын гарт алагдсан Гандигийн нүдний шил нь дөрөвдүгээр сард Англид болсон дуудлага худалдааны үеэр 34.000 фунтын үнэд хүрч байжээ.
Э.АМАР