Даваа гаригт Сирийн гадаад хэргийн яам Туркийн албаныхны мэдэгдлийг үгүйсгэжээ. Өнгөрөгч баасан гаригт Сирийн тал Туркийн "F-4 Phantom"загварын байлдааны тийрэлтэт онгоцыг сөнөөсөн. Энэ онгоцыг аль нэг улсын агаарын хилд хамаарахгүй хэсэгт нисч байхад нь Сирийн тал устгасан гэж Туркийн албаны хүмүүс мэдэгдсэн байна. Тэгвэл энэ мэдэгдлийг Сирийн гадаад хэргийн яамны төлөөлөгч үгүйсгэжээ.
Туркийн албаныхны мэдээлснээр уг онгоцны нисгэгч санамсаргүйгээр Сирийн агаарын хилд нэвтэрсэн бөгөөд удирдлагууд нь түүнд буцахыг анхааруулсан байна. Улмаар онгоцыг Сирийн агаарын хилд хамаарахгүй хэсэгт нисч байх нь сөнөөсөн гэнэ.
Дамаскт болсон хэвлэлийн хурлын үеэр Сирийн гадаад хэргийн яамны төлөөлөгч Жихад Макдисси Туркийн байлдааны онгоцыг 2.5 км зайд тусах чадвартай артиллерийн зэвсгээр устгасан гэж хэлсэн байна. Макдисси сүйрсэн онгоцны үлдэгдэл хэсгүүд олдсон ч нисгэгчдийг олоогүй гэдгийг мөн хэлжээ.
Туркийн шадар сайдын мэдэгдсэнээр Сирийн тал үүнээс өмнө Туркийн тийрэлтэт онгоцыг устгаж байсан аж.
Европын Холбооны 27 улсын гадаад хэргийн сайд нар Сирийн тал баасан гаригт Туркийн тийрэлтэт онгоцыг сөнөөсөн явдлыг зэмлэн буруушаасан байна. Гэхдээ тэд жил гаруйн хугацаанд үймээн самуун үргэлжилсэн Сири улсын эрх баригчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ.
Идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар Сирид 2011 оны гуравдугаар сард засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш 14 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна.
Мягмар гаригт Сирийн ерөнхийлөгч Башар Ал-Асад шинэ засгийн газрын гишүүдэд хандан мэдэгдэл хийсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ Сири улс дайны байдалд байгааг онцолжээ. Асад мэдэгдэхдээ "Бид дайны байдалд амьдарч байна, тиймээс баримталж буй бүх бодлого, бүх салбарын үйл ажиллагаа энэ дайнд ялахад чиглэгдэх ёстой" гэжээ.
Нийслэл Дамаск хотын захад дэлбэрэлт болж, буун дуу нүргэлж байгаа нь интернэтэд тавигдсан бичлэгээс харагдаж байна. Сирийн хүний эрхийн бүлгээс мэдээлснээр мягмар гаригт 115 хүн амь үрэгджээ.
Туркийн ерөнхий сайд Ресип Таяип Эрдоган мягмар гаригт парламентын хуралдааны үеэр Сирийн талд анхааруулсан утгатай мэдэгдэл хийжээ. Тэрээр Сирийн армийн анги нэгтгэлүүд манай хилд ойртвол тэдгээрийг аюул занал гэж үзэх болно гэж хэлсэн байна.
Брюсселд болсон уулзалтын дараа НАТО-гийн гишүүн орнууд Сирийн тал Туркийн онгоцыг сөнөөснийг зэмлэн буруушаагаад үүсээд байгаа маргаан даамжирахаас сэргийлэх бүх арга хэмжээг авахыг Сирийн удирдлагуудаас шаарджээ.
Э.АМАР