logo
Аун Сан Су Чи Францын ерөнхийлөгчтэй уулзлаа

Аун Сан Су Чи Францын ерөнхийлөгчтэй уулзлаа

2012/06/28
Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сү Чи мягмар гаригт Парист хүрэлцэн ирснийхээ дараа ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзсан байна. Олланд 67 настай Нобелийн Энх Тайвны шагтналтныг ёслол хүндэтгэлтэйгээр угтан авчээ.
Одоогоос 19 сарын өмнө Мьянмарыг цэргийн эрхтнүүд удирдаж байсан бөгөөд гэрийн хорионд байсан тэрээр гадны улсад айлчлах боломжгүй байжээ. Гэхдээ сүүлийн үед Мьянмарт хийгдэж байгаа нааштай, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтүүдийг барууны улсууд дэмжиж байна.
Энэ улсын төрийн эрхийг бараг хагас зуун жил барьсан цэргийн эрхтнүүд 2010 онд засгийн газарт эрх мэдлээ шилжүүлсэн юм. Ерөнхийлөгч Тэйн Сэин ч зарим өөрчлөлтүүдийг явуулсан.
Сү Чи өөрчлөлт шинэчлэлтүүдийг үргэлжүүлэхийн тулд шаргуу хүчин чармайлт гаргах ёстойг онцлоод ерөнхийлөгч Тэин Сэин амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлжээ. Харин Олланд Мьянмар дахь нааштай өаөрчлөлтүүдийг дэмжих тал дээр бүхнийг хийнэ гэдгээ хэлсэн байна.
Сү Чи Францын нийслэлд дөрвөн өдөр саатах үеэрээ бусад өндөр албан тушаалтнуудтай уулзах төдийгүй Парис хотын хүндэт иргэний батламжаа гардан авна.
Мьянмарын хүн амын 32 хувийг бүрдүүлдэг залуучууд Сү Чигийн улс төрийн намд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Сү Чи 24 жилийн дараа анх удаа гадны улсуудад айлчлал хийж байгаа нь энэ юм. Тэрээр Парист ирэхээсээ өмнө Швейцарь, Норвеги, Ирланд, Их Британи улсуудад зочилсон байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш