logo
Дэлхийн Монголчууд Ардчилсан намыг сонголоо

Дэлхийн Монголчууд Ардчилсан намыг сонголоо

2012/06/29
Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд анх удаа 2012 оны сонгуульд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүллээ. Энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй 2777 монгол иргэн саналаа өгч УИХ-д өрсөлдөж байгаа улстөрийн намуудын төлөө саналаа өгсөн юм. Санал хураалтын эцсийн дүн гарахад саналаа өгсөн нийт иргэдийн 1242 буюу 45,38 хувь нь Ардчилсан намыг сонгосон байна.
Санал хураалтын дүнг танилцуулахад дараах байдалтайгаар улстөрийн намууд санал авчээ.
Нийт уншигдсан саналын хуудасны тоо 2777
Хүчинтэй саналын тоо 2737
Монгол Ардын нам 670 24,48 %
Ардчилсан нам 1242 45,38 %
Монголын ногоон нам 51 1,86 %
Иргэний зориг ногоон нам 336 12,28 %
МУНН 16 0,58 %
Эх орон нам 15 0,55 %
Гурав дахь хүчин эвсэл 49 1,79 %
МСДН 16 0,58 %
МАХН МҮАН-ын Шударга ёс эвсэл 265 9,68 %
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 6 0,22 %
Иргэний хөдөлгөөний нам 40 1,46 %
Хөгжлийн хөтөлбөр нам 15 0,55 %
Эх орончдын нэгдсэн нам 16 0,58 %

Ийнхүү гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд Ардчилсан намыг сонгож, итгэл хүлээлгэсэнд Ардчилсан намын удирдлагууд талархаж буйгаа санал хураалтын дараа илэрхийллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш