Нийслэлийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нар дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэдний ярьж буйгаар "Сонгуулийн санал тоолох машинд итгэхгүй байна. Бид БНСУ-аас санал тоолох машин оруулж ирэх саналтай байсан ч Ардчилсан намынхан заавал АНУ-аас машин оруулж ирнэ гэсэн. Энэ нь санал тоолох машиныг АН будлиантуулсан гэж үзэх шалтгаан болж байна. Бид саналыг гараар тоолохыг дэмжиж байна. МАН-аас Нийслэлийн 6-н дүүрэгт нэр дэвшигч бүгд саналыг гараар тоолох тал дээр санал нэгдэж СЕХ-нд өргөдөл гаргахаар болсон" гэлээ.
СЕХ 15:00 цагаас мэдээлэл хийх бөгөөд энэхүү мэдээллийн дараагаар МАН-ын нэр дэвшигчид ээлж ээлжээрээ хэвлэлийн бага хурал хийх юм байна.