Сонгууль өгч дууссанаас хойш 17 цагийн дараа Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая албан ёсны мэдээллийг хийлээ. Одоогийн байдлаар СЕХ-нд 26 тойргоос 17 тойргийн бүрэн мэдээлэл ирээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 2436 санал тоолох машин ажиллуулснаас 82-ынх нь мэдээлэл ирээгүй байгаа аж. Тойргийн хороодоос ирж байгаа мэдээллийг СЕХ-ны төв сервэрт татаж авах ажил нэлээд ээдрээтэй байгаа, мөн хяналтын тооллогыг гар аргаар хийж байгаа учраас саналын нэгдсэн дүн тодорхой хугацаагаар хойшилж байгааг СЕХ-ны дарга Н.Лувсанжав тайлбарлаж байсан. Ингээд СЕХ-ноос гаргасан мэдээгээр АН-32.24, МАН-28.38, МАХН-МҮАН-20.51, ИЗН-5,9, 3 дахь хүчин эвсэл-1.36, МНН-1.22, ЭОН-0.74, МУНН-0.53, ИХН-0.51, ЭНН-0.27, МСДН-0.16, ХХН-0.16, ЭХН-0,13 хувийн санал тус тус авсан байна.