logo
Намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд тодорч эхлэв

Намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд тодорч эхлэв

2012/06/29
Намын нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсээс УИХ-ын гишүүд тодорч эхэллээ. Тухайлбал, Ардчилсан намын мэдээлснээр тус намын нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн эхний 13-16 хүн УИХ-ын гишүүн болох нь тодорхой болсон аж. Тэгвэл УИХ-ын гишүүн болох нь тодорхой болсон Ардчилсан намын нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийг танилцуулж байна.

1. АН-ын дарга Н.Алтанхуяг

2. УИХ-ын гишүүн З.Энхболд

3. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

4. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг

5. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат

6. Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж

7. “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа

8. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

9. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж

10. Ерөнхийлөгчийн ҮАБ-ын бодлогын зөвлөх М.Батчимэг

11. ХХБ-ны захирал Б.Мэдрээ

12. УИХ-ын гишүүн Л.Гансүх

13. Б.Ургамалцэцэг

14. ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх

15. МАОХ-ын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Г.Байгальмаа

16. П.Ганхуяг

Харин урьдчилсан дүнгээр Ардын намын нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдээс эхний долоо нь л УИХ-ын гишүүн болох магадлалтай байгаа юм байна. Үүнд:

1. МАН-ын дарга С.Батболд

2. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаУ.Хүрэлсүх

3. УИХ-ын даргаД.Дэмбэрэл

4. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаӨ.Энхтүвшин,

5. УИХ-ын гишүүнД.Лүндээжанцан

6. Хууль зүй, дотоод хэргийн сайдЦ.Нямдорж

7. УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар багтаж байгаа юм. Тэднийг МАН-ын “ахмадын золбоо” хэмээн нэрийдэх болсон байна. Харин залуусын төлөөлөл гэгдэж байсан МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар барианд хараахан амжиж хүрсэнгүй бололтой. Тэд уг нь 8 болон 9 дүгээрт жагссан байсан юм. Гэхдээ энэ бүхэн урьдчилсан дүн бөгөөд дээрх хүмүүсээс хэн нь ч нэмэгдэж, хасагдах магадлалтай байгааг үгүйсгэх аргагүй юм. Намын нэрийн жагсаалтаар нийт 28 хүн УИХ-ыйн гишүүн болох ёстой. Эрх баригч хоёр намын нийлбэр дүнгээр 23 суудал эзэнтэй болсон бөгөөд үлдсэн таван суудал жижиг намуудад хуваарилагдах бололтой.

Р.Сарангоо  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш