logo
Ялагдсан намууд мэдэгдэл гаргав

Ялагдсан намууд мэдэгдэл гаргав

2012/06/30
Монгол Ньюс” мэдээллийн төвд УИХ-ын сонгуульд ялагдах нь тодорхой болж буй намуудын төлөөлөл хүрэлцэн ирээд байна.Тэд хамтран Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэл гаргахаар болсноо мэдэгдэж буй бөгөөд үүнд, Гуравдагч хүчин эвсэл, Иргэний зориг ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАХН-МҮАН ын Шударга ёс эвсэл, Монгол Ардын нам, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөр зэрэг нам багтсан байв.

Ингээд хурлын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Улс төрийн нам, эвслүүд СЕХ-нд хандан хамтарсан мэдэгдэл гаргажээ. Иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн тул бид хамтран энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Намууд автоматжуулсан машины дүнгийн талаарх эргэлзээг арилгахын тулд саналын хуудсыг улс орон даяар гараар баталгаажуулан тоолохыг шаардаж байна” гэв.

Дараагаар нь Иргэний хөдөлгөөний намын нарийн бичгийн дарга “Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн явагдаагүй байхад сонгуулийг зохион байгуулсан. Шударга бусаар явагдсан” хэмээн мэдэгдлээ. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд Дарга Ч.Улаан “Ард иргэдийн санал гажуудсан жишээ баримт бий. Иймд сонгуулийн үр дүнг баталгаажуулахын тулд дахин гараар тоолмоор байна” гэв. Харин “Гуравдагч хүчин эвсэл”-ийг төлөөлөн Б.Жаргалсайхан “Хэсгийн хороодод дахин тооллого хийлгэхгүй байна” гэсэн гомдолтой байгаагаа хэлэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш