logo
Урьдчилсан дүн мэдээгээр АН 32.24 хувь, МАН 28.38 хувийн саналтай байна

Урьдчилсан дүн мэдээгээр АН 32.24 хувь, МАН 28.38 хувийн саналтай байна

2012/06/30
-Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн урьдчилсан дүн мэдээ-
 СЕХ-ны дарга Н.Лувсанжав тойргийн хороодоос ирсэн дүн мэдээг урьдчилсан байдлаар танилцууллаа.  Өнөөдрийн байдлаар 1905 хэсгээс 1825 хэсгийн мэдээ буюу 2446 санал тоолох машинаас 82-оос бусад нь буюу 97 хувь нь мэдээгээ СЕХ-ны  төв серверт ирүүлжээ. Энэ саналын хуудасны дүнгээс үндэслээд та бүхэнд дараах дүнг танилцуулъя. 

Үр дүнгээ ирүүлсэн хэсгийн тоо 1835, нийт уншигдсан саналын хуудасны тоо 1,216,551 болжээ. Ингээд намууд хэдэн хүний, хэдэн хувийн санал авсныг танилцуулъя.

Намын жагсаалтаар:
-Ардчилсан нам 392,259 буюу 32,24 хувь
-МАН 345,212 буюу 28,38 хувь
-МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвсэл 249,479 буюу 20,51 хувь
-Иргэний зориг ногоон нам  61886 буюу 5,09 хувь
-Гурав дахь хүчин эвсэл 16652 буюу 1,36 хувь
-Монголын ногоон нам 14866 буюу 1,22 хувь
-Эх орон нам 9031 буюу 0,74 хувь
-МУНН 6388 буюу 0,53 хувь
-Иргэний хөдөлгөөний нам 6235 буюу  0,51 хувь
-Эх орончдын нэгдсэн нам 3299 буюу 0,27 хувь
-МСДН 1985 буюу 0,16 хувь
-Хөгжлийн хөтөлбөр нам 1958 буюу 0,16 хувь
-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 1614 буюу 0,13

Харин тойргийн хороодоос 21 тойргийн хорооноос ирүүлсэн нэр дэвшигчдийн авсан саналыг танилцуулъя. Эдгээр тойргийн санал тоолох автомат машины дүн бүрэн иржээ.

Нэр дэвшигчдийн авсан саналын дүн:
























 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш