logo
Хамгийн хөгшин тэрбумтан нас барав

Хамгийн хөгшин тэрбумтан нас барав

2012/06/30
4,3 тэрбум долларын эзэн, дэлхийн хамгийн хөгшин тэрбумтан Уолтер Хэфнер 101 насандаа таалал төгсжээ. Тэрээр зургадугаар сарын 19-нд Цюрих дахь AMAG компанихаа ажлын байранд нас барсан байсныг долоон хоногийн дараа буюу 26-нд мэдсэн байна. Уолтер Хэфнер 2012 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 248-д бичигдсэн бөгөөд “Amag Automobil und Motoren AG” компаний эзэн, програм хангамж боловсруулдаг СА компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм.
Одоо түүний оронд дэлхийн хамгийн баян тэрбумтнаар 2,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, АНУ-ын “Standart Oil” компаний залгамжлагч, 96 настай Девид Рокфеллер шалгараад байгаа ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш