logo
Энэ сарын 10-аас өмнө шилжэлт хөдөлгөөнөө хийлгэхийг анхааруулж байна

Энэ сарын 10-аас өмнө шилжэлт хөдөлгөөнөө хийлгэхийг анхааруулж байна

2012/07/02
Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болгосон, хүчинтэй хугацаа дууссаны улмаас бүртгэлийн байгууллагаас иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн иргэний цахим үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлэж иргэдэд олгосон. Харин бусад иргэдийн цахим үнэмлэхийг долдугаар сарын 11-ний өдрөөс хэвлэж эхлэхээ өнөөдөр мэдэгдлээ.
Мөн үүнтэй холбогдуулж сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн 2 сарын хугацаанд түр зогссоноос үүдэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэд долдугаар сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг анхааруулж байгаа юм.
Засгийн газраас иргэний цахим үнэмлэхийг иргэнд эхний удаа үнэ, төлбөргүй олгохоор шийдвэрлэсний дагуу үнэ төлбөргүй эхний ээлжинд олгоно. Харин цаашид цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийгдэж хаягийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд иргэд тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинэ үнэмлэх авах юм.
Долдугаар сарын 10-ны өдрийг дуустал /7, 8-ны бямба, ням гарагуудад мөн адил/ нийслэл, аймгийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нар өдөр бүр ажиллах тул энэ хугацаанд харьяа оршин суух газартаа хандаж шилжилт хөдөлгөөнөө хийлгэх, хувийн мэдээлэл нь алдаатай тохиолдолд залруулах боломжтой.
Н.Гантуяа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш