Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр 12.00 цагаас НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг зарлалаа. НИТХ-ын 45 гишүүнийг сонгох энэ удаагийн сонгуулийн санал хураалт УИХ-ын сонгуультай нэг өдөр болсон, саналын хуудас нь нэг байсан, анх удаа автомат машинаар санал тоолсон гээд олон талаараа онцлог байсан. Нийслэлийн Сонгуулийн хорооноос дээрх онцлогуудыг үндэслэн нийслэлийн хэмжээнд ажилласан 359 хэсгийн хорооны үйл ажиллагааг бүрэн камержуулж, 110 хэсгийн хорооны камерыг интернетэд холбон, нийтийн эзэмшлийн тодорхой цэгүүдэд өргөн дэлгэцээр ил тод үзүүлсэн байна.
НИТХ-ын сонгуульд иргэд 64.35 хувьтай санал өгч, хүчин төгөлдөр болсон. Нэрийн жагсаалтад 805554 сонгогч бүртгүүлснээс 517411 сонгогч саналаа өгчээ. Сонгуулийн шинэ хуулийн дагуу НИТХ-ын 45 гишүүнийг холимог системээр сонгохоос мажоритар системээр буюу тойрогт 30 нэр дэвшигчийг сонгож, пропорциональ буюу намын жагсаалтаар 15 төлөөлөгчийг сонгож бүрдүүлэх юм. Ингээд өчигдөр буюу зургадугаар сарын 30-ны 17.00 цагт сүүлчийн тойргийн хорооны дүнг авсанаар НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарсан байна.
Урьдчилсан дүнгээр Ардчилсан Нам 20 тойрогт, МАН 10 тойрогт ялалт байгуулжээ. Тойрог тус бүрт хамгийн их санал авсан ялагчдыг танилцуулбал, /хувиар/
1 дүгээр тойрог: Д.Байдраг - 41.39 /АН/
2 дугаар тойрог: Б.Түвшин - 44.02 /АН/
3 дугаар тойрог: Ц.Буяндалай - 36.71 /АН/
4 дугаар тойрог: Б.Энх-Амгалан - 33.85 /МАН/
5 дугаар тойрог: Ц.Сандаг-Очир - 45.07 /МАН/
6 дугаар тойрог: С.Амарсайхан - 55.97 /МАН/
7 дугаар тойрог: Г.Ганбаяр - 37.12 /МАН/
8 дугаар тойрог: Ц.Энхцэнгэл - 32.48 /АН/
9 дугаар тойрог: С.Үнэн - 35.46 /АН/
10 дугаар тойрог: Б.Отгонбаяр - 34.05 /АН/
11 дугаар тойрог: Ж:Амарсанаа -38.15 /АН/
12 дугаар тойрог: Б.Төмөрчулуун - 33.99 /МАН/
13 дугаар тойрог: Б.Баярмагнай - 34.9 /МАН/
14 дугаар тойрог: Д.Бадарсан - 36.36 /АН/
15 дугаар тойрог: Г.Төмөрбаатар -35.6 /МАН/
16 дугаар тойрог: С.Очирбат - 34.38 /АН/
17 дугаар тойрог: Д.Ганболд - 32.19 /МАН/
18 дугаар тойрог: Т.Бат-Эрдэнэ - 32.45 /АН/
19 дугаар тойрог: Ц.Баатархүү - 31.03 /АН/
20 дугаар тойрог: Л.Наранбаатар - 31.84 /АН/
21 дугаар тойрог: Л.Нарантуяа - 37.04 /АН/
22 дугаар тойрог: Д.Оросоо - 38.46 /АН/
23 дугаар тойрог: Ц.Одонтунгалаг - 39.38 /АН/
24 дугаар тойрог: Ц.Алтанцэцэг - 35.71 /АН/
25 дугаар тойрог: Д.Авирмэд - 27.99 /МАН/
26 дугаар тойрог: Р.Дагва - 32.86 /МАН/
27 дугаар тойрог: Л.Сайнтөгс - 29.42 /АН/
28 дугаар тойрог: Ш.Одгэрэл - 30.10 /АН/
29 дугаар тойрог: Т.Болдбаатар - 33.06 /АН/
30 дугаар тойрог: Д.Энхсайхан - 32.18 /АН/ хувийн санал тус тус авч НИТХ-д суух эрхээ авчээ.
Пропорциональ буюу намын жагсаалтаар 15 төлөөлөгчийг сонгож бүрдүүлэх бөгөөд 444.354 сонгогч нам, эвслүүдэд саналаа өгсөн. Үүнээс:
АН-157.884 /35.53%/
МАН-116.197 /26.15%/
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл-101.164 /22.77%/
ИЗ-НН - 35658 /8.02%/
Гурав дахь хүчин эвсэл - 11439 /2.57%/
МНН - 8875 /2%
Иргэний хөдөлгөөний нам - 4035 /0.91%/
МУНН - 3820 /0.86%/
Эх орон нам - 2306 /0.52%/
Эх орончдын нэгдсэн нам - 2058 /0.46%/
Монголын Социал демократ нам - 918 /0.21%/ саналаа авсан байна.
Сонгуулийн хуульд намуудын жагсаалтад 5 хувийн босго тавихаар заасны дагуу намд өгсөн саналыг гишүүдэд хуваавал, НИТХ-д намын жагсаалтаас АН-6, МАН-4, ИЗНН-1, МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл" - 4 суудал авах юм. Нийлбэр дүнгээр НИТХ-ын 45 төлөөлөгчид АН-26, МАН-14, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл-4, ИЗНН-1 суудлыг авахаар урьдчилсан байдлаар хуваарилагдаад байна.
Н.Гантуяа
МОНЦАМЭ