logo
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулна

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулна

2012/07/02
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 48 нь мажоритор системээр 26 тойрогт, үлдсэн 28 нь намын нэрийн жагсаалтаар сонгогдоно. Юутай ч СЕХ-ноос өгсөн сонгуулийн урьдчилсан дүнг нэгтгэн танилцуулсан мэдээгээр 26 тойргоос сонгогдох 48 нэр дэвшигчийн 46 нь тодорхой болсон. Саналын хувь нь 28 хувьд хүрээгүй гэдгээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.4 зааснаар тухайн тойрогт нэр дэвшигч 28 хувиас дээш хувийн санал авч, сонгогдох эрхтэй гэсэн хуулийн заалтын дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах болжээ.
Тухайлбал, гурван мандаттай Баянзүрх, Налайх дүүргийн эхний хоёрт жагссан нэр дэвшигчид тодорхой болж урьдчилсан дүнгээр саналын тоогоор гуравт бичигдэж буй Б.Батзоригийн авсан санал 28 хувьд хүрээгүй буюу 24.66 хувийн санал авсан.
Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр саналын тоогоор гуравт жагссан ч 26.09 хувьтай учраас дахин санал хураалт явуулна.
Дахин санал хураахад өмнө нь өндөр хувь авсан нэр дэвшигчдийг оролцуулахгүй. Иргэд зөвхөн 26.09 хувийн санал авсан Л.Эрхэмбаяр, 24.66 хувийн санал авсан Б.Батзориг нар болон тэднээс бага санал авсан бусад нэр дэвшигчдийн дунд дахин саналт хураалт явуулах журамтай ажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш