Америкийн Flaming Lips хамтлаг Гиннесийн дээд амжилт тогтоожээ. 1983 онд байгуулагдсан рок хамтлагийнхан 24 цагийн дотор өөр өөр хотуудад хамгийн олон удаа амьд тоглолт хийсэн байна. Тэд Теннесси мужийн Мемфис хотоос эхлээд Луйзана мужийн Нью Орлеанс хот хүртэл аялж, нэг өдрийн дотор найман удаа тоглолтоо зохион байгуулсан байна. Хамтлагийн гоцлол дуучин Вэйн Койн дээд амжилт тогтоосондоо тун баяртай байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс өмнө буюу 2006 онд рэппэр Jay Z 24 цагийн дотор өөр өөр хотуудад долоон удаа тоглолтоо хийж байжээ.
Э.АМАР
Үүнээс өмнө буюу 2006 онд рэппэр Jay Z 24 цагийн дотор өөр өөр хотуудад долоон удаа тоглолтоо хийж байжээ.
Э.АМАР