1997 оны долдугаар сарын нэгний өдөр Их Британий 156 жилийн колоничлол эцэс болж, Хонгконгийг Хятадын мэдэлд шилжүүлсэн түүхтэй. Туг буулгах ёслолд ханхүү Чарльз оролцсон. Энэ үйл явдлаас хойш 15 жилийн хугацаанд Хонгконгод олон зүйл өөрчлөгджээ. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөн гэж хэлж болохгүй. Хонгконгийг өөрийн гэсэн хил хязгаар, санхүүгийн тогтолцоо, мөнгөн тэмдэгт, мөн хууль шүүхийн тогтолцоотой засаг захиргааны бие даасан тусгай нэгж байдлаар хөгжүүлэх тодорхой нөхцөлтэйгээр Дундад улсад шилжүүлэн өгсөн юм. Нэг улс-Хоёр тогтолцоо бодлогын дагуу Хонгконгийн улс төрийн систем эх газрын Хятадынхаас ялгаатай байдаг. Хонгконгод дагаж мөрдөгддөг хууль нь бие даасан хэвлэл мэдээллийнхний эрхийг хамгаалдаг. Мөн эх газрын Хятадуудыг бодвол Хонгконгчуудын хувьд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө илүү нээлттэй байдаг юм. Тэд 1989 онд Бээжингийн Тиананьмэний талбайд болсон харгислалын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн. Мөн хамгийн сүүлд Ху Жинтаогийн айлчлалыг эсэргүүцсэн Хонгконгчууд жагссан.
Гэвч Хятадын нэг хэсэг болох Хонгконгод үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө тийм ч баталгаатай биш юм. Мөн Хонгконг нь эх газраас эдийн засгийн хувьд ихээхэн дэмжлэг авдаг байна. Мөн эх газрын олон сая чинээлэг иргэд Хонгконгод ирж мөнгөө зарцуулдаг. Гэхдээ энэ нь нөгөө талаараа зөрчилдөөнтэй байдлыг бий болгосон байна. Энэ оны эхээр Хонгконгийн сонинд тавигдсан сурталчилгаанд эх газрын Хятадуудыг "царцаанууд" хэмээн нэрлэж, тэднийг эмнэлэг сургуулийн ачааллыг нэмэгдүүлж байна, үл хөдлөх хөрөнгийг үнийг өсгөж байна хэмээн буруутгажээ. Мөн Хонгконгод Хятад хэлийг эртний кантон аялгаар биш Хятадын албан ёсны путунхуа хэлээр заадаг сургуулиудын тоо нэмэгдэж байгаа ажээ. Хонгконгчууд өөрсдийн уламжлал, онцлогоо хэвээр авч үлдэх үү, эсвэл Хятадад бүрэн уусах уу гэдэг асуултад Хонгконгийн залуу үеийнхэн хариулах болно.
Э.АМАР