-Б.БААБАР: ЭНЭ БОЛ АРДЫН НАМЫН АРАНШИН-
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар нартай хөөрөлдлөө.
-НИТХ-ын сонгуульд АН үнэмлэхүй ялалт байгууллаа. Юуны өмнө баяр хүргэе.
Э.Бат-Үүл: -Баярлалаа.
-Тэгэхээр НИХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулахаас ажил эхлэх байх. Ойролцоогоор энэ хугацаа хэзээ бол?
Э.Бат-Үүл: -Одоо НИТХ-ын шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ баталгаажуулна. Хурлаа хийнэ. Тэндээс хэн Засаг дарга болохоо шийднэ дээ. Өмнө нь болж байгаагүй жишгээр энэ хурал явах байх. Яагаад гэвэл өнөөг хүртэл УИХ, НИТХ, орон сонгууль тусдаа болдог байлаа. Намар НИТХ-ын сонгууль болоход шинэ Ерөнхий сайд томилогдчихсон байдаг байв. Харин одоо өөр. Ерөнхий сайд томилогдож байж, нийслэлийн Засаг даргыг батламжилна. Тэгэхээр засаг эмхлэгдэхээс хотын Засаг даргын бүрэн эрхээ авах хугацаа хамаарах гээд байна. Үнэндээ энэ удаагийн сонгуулд ард түмэн аль ч намд олонхийн санал өгсөнгүй. УИХ-аар Засгийн газрыг байгуулах ажил ээдрээтэй болно. Тиймээс энэ хугацааг тааж хэлэх боломж одоогоор алга.
-Арчилсан намаас НИТХ-д нэр дэвшсэн хэн ч танихгүй залуучуудыг Э.Бат-Үүл баатар гаргаад ирлээ гэх хүмүүс олон байна л даа...
Э.Бат-Үүл: -АН НИТХ-ын сонгуульд оролцохдоо л хэрэв олонхи болбол Засаг даргаар хэнийгээ тавих вэ гэдгээ тодорхой болгосон байсан. Түүнийгээ нийтэд зарласан нь давуу тал юм. Дэлхийн ардчилсан орнууд ийм жишгээр явдаг. Харин манайд энэ сонгуулиас өмнө намууд сонгуульд орохдоо лидерээ нэрлэдэг.
Б.Баабар:Францад социалистууд ноёрхож байхад Ж.Ширак үргэлж Парисын дарга байсан байхгүй юу. Тэр үед манай хотыг хэн тэргүүлэх юм бэ гээд тусдаа санал хураахад Ширак гарч ирдэг. Ганцаараа Парист ноёрхсоор байсан. Сүүлдээ тэр хүн Францын Ерөнхийлөгч боллоо.
Э.Бат-Үүл: Нийслэлийн одоогийн удирдлагын үйл ажиллагаанд иргэд итгэл алдчихсан байлаа. Тэр нь сонгуулийн үр дүнд нөлөөлснийг хэлэх хэрэгтэй.
-Гэвч Ардын нам болон бусад улс төрийн хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд үзээд байх юм...
Э.Бат-Үүл: -1990 оноос хойш АН сонгуульд хоёр ч удаа ялагдаж байсан. Үнэндээ тэр сонгуулиудад олонхийн 50 гаруй хувь нь манай намын төлөө санал өгсөн ч дээд тал нь дөрөв, эсвэл хоёр суудал хуваарилж байлаа шүү дээ.
Б.Баабар: 2000 онд 49.9 хувийн санал авсан байхгүй юу. Тэгсэн мөртөө УИХ-д ганцхан суудал авч байлаа. Тэгэхэд би юу ч хэлж байгаагүй.
Э.Бат-Үүл: Бид юу ч ярьдаггүй байсан. Яагаад гэвэл хууль ёсны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөг байсан байхгүй юу. Гэтэл Ардын нам 2004 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Өнгөрсөн цаг үед сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцлагагүй яриаг зөвхөн Ардын нам гаргадаг.
Б.Баабар: Жишээ нь Ардын нам одоо болтол 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж яриад гүйгээд байна. Энэ бол Ардын намын араншин байхгүй юу. Хэдийгээр сонгууль луйвар булхайтай болсон ч Ардчилсан нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байсан тохиолдол байхгүй.
Э.Бат-Үүл: Ингэх байсан юм бол Ардын нам яах гэж хоёр хуваагдсан юм. Үүнээсээ болоод л ялагдлаа шүү дээ.
-Хувьсгалт нам хамаг саналыг нь хуваачихсан байна лээ...
Э.Бат-Үүл: -Тийм. Сонгуулийн хуулийг шинэчилье гэхэд ажлын хэсэгт нь Ардын намынхан бүгдээрээ л байсан. УИХ-д тэд олонхи байсан. Сонгуулийн шинэчилсэн хуулийг тэд олонхиороо баталсан шүү дээ. Энэ сонгуулиар тэд Засгийн газартайгаа хамт орлоо. Тэгээд ялагдчихлаа. Одоо хэн гомдож, юу яриад байгаа юм. Өөрсдөө сонгуульд хариуцлагагүй орчихоод юу ярих гээд байгаа юм. Жишээ нь сонгуулиар явуулсан сурталчилгааг нь хар л даа.
Б.Баабар: Мониторингийн судалгаагаар энэ сонгуулиар явсан Ардын намын сурталчилгаа илэрхий давамгай болсон. Цагаар нь бодоод үзье.
Э.Бат-Үүл: Маш болхи сурталчилгаа явуулсан.
Б.Баабар: Бод доо. 26-ны орой сурталчилгаа хаах гэж байхад бүх телевизээр зөвхөн С.Батболд л ярьсан шүү дээ. Сурталчилгаа хаах эрхийг өөр хэнд ч өгөөгүй, өөрсдөө авсан.
Э.Бат-Үүл: Ийм байж бусдад буруугаа тохоод сууж болох уу.
Б.Баабар: Хүмүүс өөрчлөлтийг хүсээд байна. Энэ өөрчлөлт нь АН мөн үү, биш үү гэдгийг би хэлж чадахгүй. Ямар ч байсан ард түмэн Ардын намаас залхчихаад байна. Тийм учраас тэд Улаанбаатар хотод нэг ч суудал авч чадсангүй шүү дээ.
Э.Бат-Үүл: Сонгуулийн өмнөх судалгаагаар Ардын нам, Хувьсгалт намынхны авсан саналыг нийлүүлээд ч манай авсан саналыг гүйцэхгүй байсан. Харамсалтай нь сонгогчдын 15 гаруй хувь нь сонгуульд ороогүй.
Б.Баабар: АН-ыг дэмжиж байсан хүмүүс нь шүү дээ.
Э.Бат-Үүл: Судалгаагаар энэ удаагийн сонгуульд сонгогчдын 85 хувь нь оролцож, саналаа өгнө гэсэн дүн гарч байсан юм. Гэтэл 15 хувь нь саналаа өгөөгүй.
-Ер нь бол сонгууль зохион байгуулсан төрийн албан хаагчдын дийлэнх нь МАН-ын угшилтай хүмүүс. Өөрсдөө сонгуульд зохион байгуулчихаад түүнийхээ үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй юм?
Э.Бат-Үүл:-Сонгуулийн ерөнхий хорооны даргаас эхлээд бүгдээрээ Ардын намаас угшилтай. Тиймээс Ардын нам гомдол мэдүүлэх эрхгүй. Ардын нам УИХ-д олонхи байлаа. Засгийн газар нь тэднийх байсан. Сонгууль зохион байгуулсан хүмүүс нь энэ намын угшилтай хүмүүс шүү дээ. Тэгээд одоо юу ярих гээд байгаа юм. Энэ удаагийн сонгууль сонгогчдын саналыг машинаар тооллоо шүү дээ.
-Тэр нь эргэлзээтэй байна. Гараар тоолно гээд Ардын намынхан дайраад байна л даа?
Э.Бат-Үүл: -Тэгж яривал шалгаж болно шүү дээ.
Б.Баабар: Сонгуулийн энэ дүн шинжлэх ухааны үндэслэлээр аль хэдийнэ илэрхий болчихсон байсан юм.
Э.Бат-Үүл: Харин ч бид сонгогчдынхоо 15 хувийг алдчихаад байна шүү.
Б.Баабар: Америкт сургууль төгссөн социологийн нарийн мэргэжлийн залуусыг би ажиллуулсан. Тэдний хийсэн судалгаагаар гарсан дүнд тулгуурлаж их зөв прогнозыг сонгуулийг өмнө гаргасан юм. Түүнээс биш би мэргэлээгүй.
Э.Бат-Үүл: Сонгуульд АН ялахыг Баабар урьдаас мэдэж байжээ гээд одоо баалаад унана шүү дээ.
Б.Баабар: АНУ, Европт юм уу Японд судалгаа хийхэд эцсийн үр дүнгээс нэг л хувийн зөрүү гардаг байхгүй юу. Монголд энэ технологи орж ирээд байна шүү дээ. Манай залуусын хийсэн судалгааны үр дүнгийн алдааны зөрүү таван хувь байх болов уу гэж би бодож байсан. Тэгтэл түүнээс бага гарсан шүү дээ. Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө хэд хэдэн том өөрчлөлт гарсан л даа. Судалгаагаар манай Өвөрхангайн хоёр гарчихаар байсан. Гэтэл тэнд нэг урвагч гарч ирээд скандал үүсгэсэн. Мөн О.Содбилэг гэдэг хүн гарахгүйгээр байсан. Тэгсэн Эрдэнэтийн уулзалт дээр С.Батболд руу дайраад хүмүүсийн дургүйг хүргэсэн. Түүний хүчээр О.Содбилэг, Л.Цог гараад ирлээ. Дорнодод Н.Номтойбаяр гэдэг хүн гарахааргүй байсан юм. Сонгуулийн өмнөхөн түүнийг хүүхэн хүчиндсэн гэдэг яриа үүсгээд гаргаад ирж байгаа байхгүй юу. Энэ бол судалгаа хийсний дараа гарсан өөрчлөлтүүд учраас прогнозоос зөрсөн. Үүнээс бусад нь сонгуулийн өмнөх судалгаатай таарч байгаа.
-АН дангаараа Засгийн газар байгуулж чадахгүй болчихлоо. Тэгэхээр одоо аль намтай нь эвсэх вэ гэдэг асуулт гарч байна. Таныхаар МАН, МАХН-ын алинтай нь эвсэх бол?
Б.Баабар: -Эвсэхээс өөр яах юм.
Э.Бат-Үүл: Ард түмэн эвс гэдэг санал өгчихлөө.
Б.Баабар: Манай гол холбоотой Иргэний зориг, ногоон нам УИХ-д нэг л суудал авчихлаа. Гурван бие даагчийн хоёр нь МАХН-д орно гэдгээ хэлчихлээ. Тэгэхээр АН ИЗНН-тай эвсэнэ эсвэл бие даагчдыг авч Засгийн газар байгуулна гэсэн ойлголт байхгүй болчихлоо. Сонгуулийн өмнөх прогноз дээр би хэлсэн шүү дээ. МАХН гэсэн нэрээр яваад байгаа боловч, гишүүдийг аваад үзвэл дандаа АН-ын цусан төрлийнхөн байна гэж. Одоогийн байдлаар МАХН хоёр бие даагчийг аваад УИХ-д нийтдээ 12 суудалтай болчихоод байна. Тэдний арав нь АН-ын угшилтай хүмүүс байна лээ. Тэгээд өөрөө бод доо.
-Э.Бат-Үүл гишүүний хувьд мэдээж хотын Засаг дарга болох нь ойлгомжтой боллоо. Ажлаа юунаас эхлэх гэж байна вэ?
Э.Бат-Үүл: -Хамгийн түрүүнд гурван ажлыг хийх ёстой. Гэр хорооллын хашааны газрыг иргэдэд өмчлүүлж, гэрчилгээг нь өгнө. Газрын наймаачдын хууль бусаар авсан газрыг иргэдэд тараана. Дараа нь газар өгдөг, авдаг асуудлыг иргэд шийддэг болох ёстой. Энэ бол газрын алба, дарга нарын шийддэг зүйл биш. Яармагт хэн нэгэн барилга барих гэж байгаа бол зөвхөн оршин суугчдаас зөвшөөрөл авдаг болно. Жишээ нь 40 мянгатад байшин барих гэж байгаа бол иргэдээс нь асууна. Түүнээс биш хэн ч дураараа авирлах ёсгүй. Гурав дахь том ажил бол хувьчлагдсан хашааны газар руугаа инженерийн шугам татна. Энэ өвөл Улаанбаатар хотыг утаагүй болгохын төлөө хамаг чадлаараа зүтгэнэ. Ингээд газраар нь барьцаалж, иргэдэд амины орон сууц барих мөнгийг нь зээлээр олгох ажлыг эхлүүлнэ. Моргейжийн зээлийн зарчмыг зөв тогтоох ёстой. Энэ зээлийг авахын тулд иргэд байшин барих газартай байх ёстой. Ажлаа эхлүүлэхийн өмнө гэр хорооллынхонтойгоо уулзаж, ажлаа ярина даа.
-Хотын захиргааг гэр хороолол руу хэзээ нүүлгэх вэ?
Э.Бат-Үүл: -Нүүлгэх газраа товлож байна.
-Компаниудын газрыг хурааж иргэдэд өгнө гэснээс болоод хүмүүс зарим компанийн эзэмшлийн газар руу дайраад эхэлсэн ч сураг байх юм...
Э.Бат-Үүл: -Энэ ажлыг тийм бужигнаан болгохгүй. Хууль бусаар авсан газрыг хурааж иргэдэд тэгш шударгаар хуваарилна.
Б.Баабар: Хууль бус, хулгайн замаар авсан газрыг тараах гэж байгаа шүү дээ. Түүнээс биш хуулийн дагуу авсан хүний өмчийн газрыг булаах юм биш. Энэ хүн чинь хүний өмч хураадаг феодал биш шүү дээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ